Мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 27

Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, "Эрчим хүчний хөгжлийн төв" ТӨҮГ, "Хасу Мегаватт" ХХК-ийн хамтран зохион байгуулсан Гагнуурчдын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн 4 төрлөөр 4 өдөр өрсөлдөж дүнгээ гаргав.

Тус тэмцээнд нийт 42 байгууллагын 140 гагнуурчин оролцсон ба "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК, "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК, "Эрчим хүчний хөгжлийн төв" ОНӨҮГ, "Оюу-Толгой" ХХК, "Лайнюкс" ХХК, "НИК Ойл" ХХК, Улаанбаатар төмөр замын Төв засварын үйлдвэр зэрэг 7 байгууллагад ажилладаг гагнуурын мэргэжлийн 9 шүүгч олон улсын стандартын дагуу ил үзлэг хэмжилт үл эвдэх сорил (X-ray) аргаар дүгнэсэн байна.

Мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдээр:

111/SMAW төрөлд

I    байр - Г.Эрдэнэбаяр /"ДЦС-3" ТӨХК-ийн гагнуурчин/
II   байр - Х.Бямбажав /"MCS" ХХК-ийн гагнуурчин/
III  байр - Т.Сарантөгс /"ДЦС"-3 ТӨХК-ийн гагнуурчин/

135/GMAW төрөлд

I    байр - М.Ганхуяг  /"ДЦС-3" ТӨХК-ийн гагнуурчин/
II   байр - Ж.Мягмарсүрэн /"ДЦС-3" ТӨХК-ийн гагнуурчин
III  байр - Д.Нямрагчаа /"ГММСҮТ ХХК"-ийн гагнуурчин/

141/GTAW төрөлд

I    байр - Ч.Агваандэмбэрэл /"ДЦС-4" ТӨХК-ийн гагнуурчин/
II   байр - Н.Энхбат /"NBIK ХХК"-ийн гагнуурчин/
III  байр - С.Тэнүүн /"Мегастийлфабрикаторс ХХК"-ийн гагнуурчин/ тус тус шалгарлаа.

311/OFW буюу хийн гагнуурын төрөлд байр эзлэх гагнуурчин гараагүй бөгөөд тус төрөлд өрсөлдсөн "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-ийн гагнуурчин Э.Батсүх, "Багануур ХК"-ийн гагнуурчин Г.Отгонбаяр нарт тусгай байрын шагнал олгожээ.

Мөн Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгээс шилдгээр шалгарсан 35 нас хүрээгүй залуу 9 гагнуурчдад 2018 онд Бээжин хотод болох Олон Улсын "ARC CUP" тэмцээнд оролцох эрхийн бичиг олгосон байна. 







Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх