Тэнэгизмийг үндэслэгч

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 28 ・ 6

Манай 76 дотор элдвийн авьяастай эрхмүүд олон бий. Төрийн ордонд гал тахиж эдийн засгаа даатгалан залбирдаг зарим нь байхад эртний хатадын сүнстэй ярилцаж сэтгэлээ онгойлогдог нь ч бас байна.

Тэгвэл тэдгээр суут ухаантнуудын тоо нэгээр нэмэгджээ. Тэр нь УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл. Учир нь тэрбээр өөрийн цахим хуудасдаа “Тэнгэризм дээр суурилсан тэнэгизм Монгол Улсад их байна” хэмээн бичжээ.  Түүхэн сурвалжуудад тэнгэризм гэдгийг Тэнгэрийн шашин хэмээн тайлбарласан байдаг бол зарим эх сурвалжид “Төв Азийн Алтай хэлний язгуурын нүүдэлчдийн уламжалт бөө мөргөлийг нэрлэсэн 1990-ээд онд бий болсон нэр томъёо” хэмээн тайлбарлажээ.

Мөн энэ нэр томъёог анх түрэгүүд бий болгон хэрэглэсэн бөгөөд тэнгэризмийг түрэгүүдийн улс төрийн хөдөлгөөн гэж үздэг хэмээн тайлбарласан байх юм. Харин эрхэм гишүүний бичсэн тэнэгизм гэдэг нэр томъёог хэн гаргаж ирсэн нь тодорхойгүй бөгөөд харин тэрбээр өөрөө “Тэгмээр байна, ингэмээр байна гэж тэг гортиг дотроо чалчихыг тэнэгизм гэж хэлнэ гэж Дэмчиг зохиолч хэлж байжээ” хэмээн жиргэж. Үүнээс улбаалан З.Энхболд тэргүүтэй ангийнхан нь  багагүй шүүмжлэлд өртөв. Харин тэрбээр үүнийг үл тоож байгаа бололтой өөрийн цахим хуудастаа элдэв марзан зүйл бичсээр. Ер нь ч УИХ-ын гишүүд дотор элдвийг цэцэрхэдэг тэгсэн атлаа мэдэн будилагч нөхөд олон бий. Тэдний нэг нь яах аргагүй С.Дэмбэрэл гишүүн. Тодруулбал тэрбээр гишүүд УИХ-ын чуулганаас хоцроод байна гэсэн сэтгүүлчийн асуултад “Уг нь хоцрох ёсгүй л дээ. Гэхдээ би ер нь л хоцордог” гэж хэлээд олны шоглоом болж байв.

Бас өөрийгөө Шархаданд очих дараагийн гишүүн нь би юү  хэмээн цахим ертөнцөөр нэг тохуу болж байсан. Иймээс түүнийг ангийнхан нь наргианч хэмээн өхөөрдөнө. Гэхдээ энэ бол түүний нэг л төрх. Учир нь түүнд өөр бас нэг дүр бий. Тодруулбал, тэрбээр газрын гайгүй сайн наймаачин гэх. Энэ тухай улс төр болон бизнесийн хүрээнийхэн ярьж “С.Дэмбэрэл олон талын авьяастай. Саарал орднод орохоороо улстөрч, гар утсаа барихаараа жиргээчин. За тэгээд бизнесийн хүрээлэл дундаа орохоороо хэнээс ч дутахгүй наймаачин. Ер нь бол чанга нөхөр” хэмээсэн юм. Ингэхдээ түүний хийсэн гэх газрын наймааг яах аргагүй тодотгож байсан.

Учир нь тэрбээр  МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа шинэ оффисынх нь хажууд байх томоос том газрыг дүүдээ авч өгсөн гэдэг бол газартай холбоотой өөр бас нэг дуулианд нэр холбогджээ. Тэр нь тэрбээр хотын төвд, Скайтлын хажуухан талд хүүгийнхээ нэр дээр газар авч улмаар барилга барьсан гэх мэдээлэл юм. Ямартай ч энэ тухай улс төрийн хүрээнийхэн ярьж тэрбээр харагдаж байгаа шигээ өө сэвгүй элит нөхөр биш. Ухаж төнхөөд үзвэл өчнөөн но би хэмээнэ билээ.


niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 28/

    Энэ бодвол МАН-ын л гишүүн байгаадаа.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 28/

    Баянгол кочид буудлын хажуугийн жижигхэн газарт Корпорейт хэмээх зочид буудал барьж, ОУ-ын шүүхэд Монголын ЗГ Алтандорнодтай заргалдаж заргаа авч олон сая долларын төлбөр авах болсон үед түүнийг хүчингүй болгуулж дүүгийнхээ нэр дээр өртэй нь худалдан авсан луйварчин шүү дээ. Алтандорнодын учруулсан

    Хариулах
  • Tttt / 2017 11 сар 28/

    Tumenizem udahgui76 bolj togolson humuusiig T zem hurteeh bolno. HarinDemberelTanid ArdTUMEMI deed shagnal olgono.yagaad Hudalda Aj Yildverin Tankimig baiguulj ugsund. T HUU

    Хариулах
  • Tttt / 2017 11 сар 28/

    Mongoldoo mash tom ajil hiij. Buteen baiguullah hiisen hun. 76 gushuun ahig hulgach bish

    1
    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 28/

    Орон шоронд орохгүй байх нүхээ малтсан дээр дээ Ард түмэн маргааш нөгөөдөргүй хариугаа авах байлгүй Бэлтгэлтэй л байгаарай даа Өнөөгийн хувалз, шимэгч хорхойнууд минь

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 28/

    Ер нь сүүлийн баячууд гээч нар социализмын үед бий болгосон хөрөнгүүдийг аль муугаар хэлээд л албан тушаалаар далайлгаад л авч баяжсан увайгүй нөхөдүүд шүү дээ Одоо ч бүр эрээ цээргүй болсон шүү дээ Манан нийлж байгаад хүртдэг болсон Идэх хөрөнгө нь одоо нэг юм дуусж байх шиг байна Орон шоронд орчих

    Хариулах