М.Ичинноров: Бүх насаар хорих ял бол цаазаас ч илүү том ял

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 30 ・ 12

Цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачлагын талаар нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагаас холбогдож, үзэл бодлоо илэрхийлэхийг минь хүссэн тул энд товчхон санаагаа буулгахаар шийдлээ. 

1. Монгол улсын 2017 оны 7 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд хүчирхийлэн амь насыг нь бүрэлгэсэн тохиолдолд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бол цаазын ялнаас илүү том ял гэж үздэг. 

2. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл голдуу гэр бүлийн хүрээнд явагддаг. Урд нь манайд цаазаар авах ял байсан. Илрэлт муу байдаг гэдгийг Хүчирхийлэлийн эсрэг төвийн захирал болон бусад учир мэдэх хуульчид, хүний эрхийнхэн ярьдаг байсан. Хохирогчид, ар гэрийнхэн гэр бүлийн хүнээ илрүүлэн цаазлуулах дургүй байдаг. Цаазаар авах ялыг сэргээснээр ийм төрлийн хэрэг илрэлтэнд сөргөөр нөлөөлөхөөс гадна гэрчийг буюу хохирогчийг устгах байдал гарахыг үгүйсгэхгүй. 

3. Цаазаар авах ялыг халаагүй АНУ-ын цаазтай мужуудад гэмт хэргийн гаралт бага, эсвэл бууралттай гэсэн ойлголт байдаггүй байх нь. Түүнчлэн цаазгүй газар гэмт хэрэг ихэссэн гэсэн үзүүлэлт байдаггүй. Зарим судлаачдын ярьж байгаагаар гэмт хэргийн гаралт нь харьцангуй бага байдаг байна. 

4. Олон улсын эрх зүйн чухал ойлголт энд байгааг мэдэх хэрэгтэй. Манайх нэгэнт нэгдэн орсон олон улсын гэрээг заавал хэрэгжүүлэх "binding principle" байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид RULE OF LAW буюу эрх зүйт төр, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх үүргийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн. Үүндээ үнэнч байж хэрэгжүүлэх ёстой. 

5. Цаазын ялыг халсан явдал биднийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө нэр хүндтэй болгосон нь үнэн. Одоо Монгол улсад Европын холбоо үүд хаалгаа нээж, бид ч ЕХ-ны конвенцуудад бас нэгдэн орж эхэлж байна. Энэ бол бидний хувьд хөжлийн чухал алхам. Үүнд хаалт хийх алхам хийж болохгүй. 

2017.11.29

МАНЖААГИЙН ИЧИННОРОВ, Хүний эрхийн зүтгэлтэн, хуульч


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 03/

    Teneg abgai mini hol ochij huts tsaaziin yalgvi bolson ene hugatsaand garsan hergvvd chinii chihnii hajuugaar ongoroo yu hvnii erhiin huulich nertei heden malnuud

    Хариулах
  • mgl / 2017 12 сар 01/

    muu teneg avgai hariin neg nohoinoos mongo avchaad tarhi ugaah gej bna, chamaig ooriig chin nasaar ni hori

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 01/

    TIIM BAIHGUI YU.GEMT HEREGTENG NASAAR NI TEJEENE GADEG CHINI YADARSAN OROND ILUU ZARLAGA BAIHGUI YU.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 30/

    1. Бид татварт төлсөн мөнгөөрөө яргачныг насаар нь тэжээж чадахгүй.
    2.Яргачны гарт амиа алдсан, хүчиндүүлсэн хүмүүст хүний эрх гээч юм нь хамаагүй юм уу.
    Тиймээс цаазын ял хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 30/

    Хүнээ алуулаагүй тэр их хагацал уй гашууг амсаж эдлээгүй хүмүүсл,хүний эрх,нэр төр гэж ярьцгааж байгаа хэрэг,амь насаа алдсан иргэн,алуулсан,хохирсон хүмүүст хүний эрх гэж байхгүй юу?олон иргэдийн хүсэлтэнд төрийн өмнүүр мэдэмхийрэгчид орж элдвийн хариу өхөө түр зуур азнаач.

    Хариулах
  • Mongol hynd chaaziin yal haragdaj gyizetgeh ni chyhal?...tyynees naana yhaarahgyi ee! / 2017 11 сар 30/

    Byh nasaar ni horih yalaar siitgegdsen hyn baigaa yum uu?....

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 30/

    Ичинноров өөрийнх нь хүүхэдийг хүчиндээд алчихвал яах юм бол үхсэн хүүхдийхэ хүхин гэх юм бүл уу

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 30/

    Тэр алуулсан хүн хүчиндүүлсэн хүмүүс хүний эрх эдлэх ёсгүй хүмүүс бдаг юм бх даа

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 30/

    ЕВРОПЫН улсууд чинь тун удахгүй усандаа живнэ гээд байсан шүү.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 30/

    zochin tsaajiin yaliig sergeeh heregtei ter aluurchidiig buh nasaar n tejeeh harj hamgaalah mash ih zardaliig jiriin irged tulj amidarch bolohgui tsaaziin yaliig halsnaas hoish mash olon aluurchig nemegdej bna

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 30/

    Ялын бодлогыг хүнд хөнгөн гэж үзэхээс биш том жижиг гэж ярьдгүй,дуулаагүй юм байна,энэ хүн бүх насаар нь хорих ялыг өргөж жин хэмжээг нь тогтоосон байх нь,би цаазын ялыг буй болгохыг дэмжинэ.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 30/

    Тэгээд бид яргачидыг насаар нь тэжээх гэж үү

    Хариулах