Сурагчдын II улирлын амралт 29-нөөс эхэлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 05

БСШУС-ын яамнаас ЕБС-ийн II улирлын сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчдын бага анги арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18 хүртэл амрах бол дунд, ахлах анги нэгдүгээр сарын 05-18 хүртэл амарна.

Харин хөдөө орон нутгийн хувьд бага анги арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11 хүртэл, дунд ахлах анги нэгдүгээр сарын 05-11 хүртэл амрахаар зохицуулсан байна.

 Орон нутгийн сурагчдын хувьд III улирлын амралт нь цагаан сараар таардаг учраас долоо хоног илүү амардаг учраас II улиралд нийслэлийн сурагчдаас долоо  хоногоор дутуу амарч байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх