Нийслэлийн БЗД-ийн дүүргийн 14-р хороо буюу Халдвартын эмнэлгийн ард шинээр баригдаж буй барилгад  өдөр 14 цагийн орчимд гал гарчээ.

Нийслэлийн онцгой байдлын Гал унтраах аравдугаар ангийн гурван тасаг галыг цаг алдалгүй унтраасан байна. Шинээр баригдаж байсан энэхүү барилгын доод талын таван давхар нь үйлчилгээний зориулалттай, дээд талын 10 давхар нь орон сууцны зориулалттай аж.