Монголчуудын буруу хооллолт дэлхийг цочоож байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 13 ・ 4

Аливаа үндэстний хоол хүнс, ахуйн соёл, эрүүл аж төрөх дадал зуршил ямархуу түвшинд байгааг дэлхийд тунхаглаж байдаг элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа Монгол улс нэгдүгээрт жагсаж эхэллээ.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран зохион байгуулж буй “Хүний хөгжил ба амьдралын хэв маяг” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эхэлсэн бөгөөд тус зөвлөгөөний үеэр дээрх мэдээлэл яригдсан юм. Зөвлөгөөнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан төрөлжсөн багийн Нарийн бичгийн газрын дарга Ник Банатвала болон Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Олон улсын байгууллага, салбарын яамд, орон нутгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн 150 гаруй хүн оролцож байна. Монгол Улс жилдээ 57.2 тэрбум төгрөг /24 сая ам.доллар/-ийг халдварт бус өвчний эмчилгээнд зарцуулдаг ажээ. Нас барж буй таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байгаа төдийгүй тэдгээрийн 75 хувь нь элэг, ходоод, умайн хүзүүний гэсэн амьдралын хэв маяг, дадал зуршилтай холбоотой, сэргийлэх боломжтой хорт хавдар байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид онцоллоо. Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ.
 
Б.Занданхүү
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 15/

    Гурилтай шөл,хуушуур,бууз,өөхтэй махаа сайн идэх хэрэгтэй эрс тэс уур амьсгалтай далайн түвшнээс дээш амьдардаг улсын идээ ундаа өөр байна аа хүүхдүүд ээ өөх муу гээд л дэлхий дахинаараа нэг хэсэг шуугив эцэст нь яаасан хэдэн мартамхай маанаг зөнөсөн хөгшчүүлтэй болсон судлаад үзсэн өөх хэрэгтэй юм

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 14/

    Сайн ойлгосонгүй. Хуушуур идэж сүүтэй цай уухыг буруу хооллолт учир дэлхий нийт цочсон болж таарах гээд байна уу. Монголчуудын олон зуун жил идсээр ирсэн уламжлалт хоол биз дээ. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд мах сүүтэй цайгүйгээр биднийг төсөөлж болох уу. 150 хүн цуглаж шүүмжлээд хуушуур с

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 13/

    яа сүртэй ш дээ худлаа баахан мөнгө хусах л арга

    1
    Хариулах
  • zochin / 2017 12 сар 13/

    Koko kolo hiimel svv tarag ganbvrger tvrgen hool solongos hytad hooloo shinjileed uguuch MXEGazaraa ed narig ta nar mungu avch hvni bie sain gesen dvgnelt gargah aa boljih oo

    Хариулах