Бавуугийн Лхагвасүрэн гуайн эмчилгээний зардалд 100 сая төгрөг хэрэгтэй гэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 15 ・ 7

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн. “Болор цом”-ын 3, “Гэгээн муза” наадмын 2, “Алтан-Өд”-ийн 2 удаагийн шагналт, Дорнын их найрагч Бавуугийн Лхагвасүрэнг танихгүй хүн гэж үгүй.

"Монгол Тулгатны 100 Эрхэм" нэвтрүүлэгт хөтлөгч хийн олон түмнийхээ мэлмийг баясгаад байсан тэрээр Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

Түүний шинжилгээний хариу тааруу гарсан бөгөөд "Ходоодны хорт хавдар" гэсэн онош тодорсон байна. Яаралтай хагалгаа хийлгэхгүй бол биеийн байдал нь тун хүндхэн байгаа бөгөөд тэрээр :

" 73 насаллаа даа.Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав, Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа, Ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины юмнууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаам. Хадгалсан юм байх биш. 1 сарын 10-нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцнаа, ууландаа нэг мөргөе"  хэмээн санаа алдаж суугаа ажээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ө / 2017 12 сар 18/

    Хажууд нь байсан юм шиг шаахийн. Чи санаа алдаж байхыг нь харчаа юу, Лхагвасүрэн гуай урт наслаж удаан жаргаарай

    Хариулах
  • Монгол / 2017 12 сар 18/

    Та минь урт насална шүү

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 17/

    Ямарч одон мидаль,цол хэргэм,баярын бичигээр шагнууллаа гээд эцэстээ ийм хүнд цаг үед хэрэггүй юм шивдээ,шагналд ер нь их бага нь хамаагүй мөнгө л хэрэгтэй юм шиг,тэгээд хувь хүн бас өөрийгөө их бодмоор юм шүү,энэ хүн чинь арайл дэндүү тамхичин харагддагдаа,тэрнийгээ л болимоор юмдаа.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 16/

    Дорны их яруу найрагч нтр гэж битгий үлээгээд бай,яах гэсийн настай хүнийг хоосон малгай өмсүүлж, ямар шүлэгч гэдгээ өөрөө мэдэж байгаа зүгээр л орхи

    1
    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 16/

    zochin saihan hun shuu turgrn edgeerei

    Хариулах
  • Ухаантай царайлж бодлогоширох хэрэггүй. / 2017 12 сар 16/

    Женко доль халтар хаваа юунаас ч худалдаад авчих мөнгөтэй биз дээ?

    1
    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 16/

    эвий эвий гайгүй байгаасай билээ

    Хариулах