Монгол Улсын Засгийн газар Фэйсбуукээс 12 иргэний мэдээлэл хүсчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 19

Фэйсбүүк компани 2017 оны жилийн эцсийн тайлангаа саяхан танилцуулжээ. Олон нийтийн хамгийн том сүлжээ сайтуудын нэг тус компанид улс орны засгийн газрууд хэрэглэгчийн мэдээлэл авах хүсэлт нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 21 хувиар нэмэгдсэн гэдгийг тус тайланд дурьджээ. 

2017 оны эхний хагаст зохиогчийн эрх зөрчсөн дүрс бичлэг, нийтлэл, сурталчилгаа хэрэглэгчийн мэдээлэл авах хүсэлтүүд өнгөрсөн оны үзүүлэлтээс эрс нэмэгдсэн бөгөөд Мексикийн хууль хяналтын байгууллагаас хамгийн их хүсэлт ирүүлдэг гэжээ. Жишээ нь өнгөрсөн оны нэгдүгээр сард Монтерри хотын сургуульд болсон буудалцааны үеийн бичлэгт хориг тавих гэх мэт хүсэлт болон хууль бус үйл ажиллагаа явуулдаг хэрэглэгчдийн мэдээлэл авах гэх мэт. 

Фэйсбуукийн хуульчийн хэлснээр тэд дэлхийн улс орны иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрх чөлөөг хамгаалахын тулд улс орнуудын засгийн газартай хамтран ажилладаг гэж эдгээр ажлаа тайлбарлажээ. 

Манай улсын хувьд энэ оны эхний хагаст Засгийн газраас нийт 12 хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөх хүсэлтийг Фэйсбуук компанид гаргасан байна. Харин 2013-2015 онуудад Монголын Засгийн газар таван хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөхийг хүсч байсан бол 2016 онд гурван хэрэглэгчийн мэдээллийг хадгалж байхыг хүсч байжээ.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх