М.Энхсайхан: Гахайн мах аюултай юу?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 22 ・ 9
 
Дэлхийн нийт махны үйлдвэрлэлийн 40 орчим хувь нь гахайн мах юм. Зарим улс үндэстэн шашны учир холбогдолтойгоор гахайн махыг хэрэглэдэггүй.
Монголчууд гахайн махыг төдийлөн их хэрэглэдэггүй ч сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа. Гахайн махнаас болгоомжлох ямар шалтгаан байгаа талаар хэлье. Мэдэж явахад илүүдэхгүй.
Олон оронд жишээ нь Америкийн нийт гахайн махны 98 хувийг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэдэг. Гахай бэлчээрт гардаггүй, эрүүл агаар, нар үздэггүй гэсэн үг. Өөрийн өтгөн шингэнтэйгээ холилддон бохир агаар амьсгалж байдаг учир нядалгаанд орж байгаа гахайны 80 хувь нь уушгины өвчтэй байдаг.
Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэж байгаа гахайг түргэн өсгөхийн тулд гормон хэрэглэнэ. Үхүүлчихгүйн тулд тэжээлд нь антибиотик хольж идүүлнэ. Иймээс антибиотикт тэсвэртэй бактери гахайд бий болж хүнд халдварлавал эмчилгээ хийхэд хэцүү асуудал болно.
Гахай  хоол хүнсээ боловсруулж гадагшлуулах цикл  нь 4 цаг (үхрийнх 24 цаг) бөгөөд хортой бодис энэ богино хугацаанд гадагш гарч амжихгүй гахайн өөхөнд очих хуримтлагддаг аж.
Зарим судалгаагаар хүн өдөр тутам 50 грамм хиам, зайдас, утсан мах хэрэглэхэд бүдүүн гэдэсний хавдар тусах магадлал 20 хувь өсдөг аж.
Гахай уг нь нохойноос дутахгүй ухаантай цэвэрч амьтан гэнэ. Харамсалтай нь тэднийг хашиж, өтгөн шингэнтэй нь хольдог, махыг нь үйлдвэрлэлийн аргаар бэлтгэдэг нь нь ашиг хөөсөн хүмүүний үйлдэл юм.
Ингээд бодохоор бэлчээрийн мал аж ахуй эко талаасаа ээлтэй, монголчуудын хэрэглэж буй мах цэвэр органик бүтээгдэхүүн мөн билээ.
 
М.Энхсайхан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 23/

    БҮҮ МЭДЭМХИЙРЦГЭЭ. ЭКО ХОНЬ ИДЭЭД 60 НАСЛАХУУ, ГАХАЙ ТАХИА ИДЭЭД 80 НАСЛАХУУ ЧИ

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 23/

    БҮҮ МЭДЭМХИЙРЦГЭЭ. ЭКО ХОНЬ ИДЭЭД 60 НАСЛАХУУ, ГАХАЙ ТАХИА ИДЭЭД 80 НАСЛАХУУ ЧИ

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Тийм шүү

    Хариулах
  • зочин / 2017 12 сар 22/

    Яг үнэн,Зөвлөлгөө өгсөнд баярлалаа,

    Хариулах
  • зочин / 2017 12 сар 22/

    Яг үнэн,Зөвлөлгөө өгсөнд баярлалаа,

    Хариулах
  • зочин / 2017 12 сар 22/

    Яг үнэн,Зөвлөлгөө өгсөнд баярлалаа,

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Монголчууд Муслимууд биш.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Юуун бээжин хүн бэ ккк/зөөлхөн цэвэр хэлжээ/. Манайд наад идэмхий шуналтнууд чинь хар мянгаараа байгаад цадахгүй бна хөөе. Яалтай билээ

    Хариулах
  • БЭЭЖИН ЗАЛУУ / 2017 12 сар 22/

    БЭЭЖИН ХҮН ИХ ИДЭМХИЙ АЛЬ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙГ ХУУ ХАМЖ ИДДЭГЭЭРЭЭ БЭЭЖИН ГАХАЙНААС ИЛҮҮ ХОРТОЙ.

    Хариулах