2020 он хүртэл нийслэлд шилжиж ирэхийг хориглолоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 28 ・ 9

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл түр зогсооно.  

Хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01 хүртэл нэг жилийн хугацаагаар зогсоогоод байсан юм. Хотын дарга энэ хугацааг 2020 он хүртэл сунгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсныг зарчмын хувьд дэмжлээ.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон нэг жилийн хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар 9567 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11552-оор цөөн байна. Дээрх хугацаанд нийслэлээс 10161 хүн орон нутагт шилжиж, нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан дүн гарчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 60terbym / 2017 12 сар 29/

    Haha uur yu xj chadx bol

    Хариулах
  • 60terbym / 2017 12 сар 29/

    Haha uur yu xj chadx bol

    Хариулах
  • Irgen / 2017 12 сар 28/

    Zuv sh dee . Iim zah zambaraagui baidlig hunii erkh nereer deed shuuh shiidver gargaj bii bolgoson bizdee

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 28/

    Hutsah blgui utaanii mungiig n huschaad nerteigeer n bayan yduugaar n zaagalchaach

    Хариулах
  • зочин / 2017 12 сар 28/

    зөв шийдвэр орон нутгаас мөрөөрөө ирээгүй хулгайч худалчууд УБ-т ирж оргонож хэрэг төвөг таридаг замбараагүйтлийн оромж болсон ийм учраас орон нутгаас нийслэл явагсадад хоног хугацаатай зам явах өгдөг болох хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 28/

    Mash sain shiidwer garagjee

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 28/

    Mash said stupider garjee

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 28/

    Зөв шийдвэр байна. Эрт эхлэх байсан юм. 2000 оноос өмнө татвар төлж ирдэг байв. Татвар төлүүлж, хаана амьдрахыг нь нэг бүрчлэн үзэж, нийслэлийн иргэн байхын үүрэг хариуцлагыг сайтар ойлгуулж, бараг үүрэг хариуцлагын гэрээ хийсэн ч болох байсан. Олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон доо. Одоо нэ

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 28/

    Аль эрт ийм арга авах ёстой байсан,бодлогогүй ойворгон шийдвэрийн хар гай өнөөдөр юунд хүргэв,хүн амьдрах газраа өөрөө сонгоно гэсэн тэнэг шийдвэр өнөөдөр нийслэлийг ямар байдалд оруулав харцгаадаа,мэдэмхий-сагсуу-нэр төр олохыг хичээсэн шийдвэр мөнч их аюул дагуулах юмдаа.цаашдаа бодолцмоор юм....

    Хариулах