Агаарын бохирдлын хэмжээ 500-гаас дээш давсан тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг ДЭМБ-аас зөвлөдөг. Гэтэл манайд ...

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 28 ・ 1

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын 09.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 1690-ыг зааж байна.

Энэ нь өчигдрийн энэ үетэй харьцуулахад дарай 540-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин үүний дараагаар Толгойт орчимд 945, МҮОНРТ орчимд 663, 100 айл орчимд 310 байна.

 

 

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.  Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.

 

 

Ч.Ариунболд 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Шаабар / 2017 12 сар 28/

    Гамшиг гамшиг, геноцид геноцид . Ийм гамшигт байдал гэр хорооллоос биш, машинуудаас биш зөвхөн төр засгийн буруу бодлогын үр дагавар. Ард түмнээ ядууруулах бодлого санаатай явуулсны уршиг шүү. Тэтгэвэр нэмээгүй байж шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмнэ гэнэ. Татварууд нэмчихлээ. Арай хэтэрч байна. Тэв

    1
    Хариулах