ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ТАЙГАН БОЛГОДОГ ХУУЛЬТАЙ БОЛЪЁ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 04 ・ 15

Ийм нэг асуулт толгойны өвчин болчихоод байна. Учир нь Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх тухай ярих болсон. Улмаар хуульчидтай уулзаж зөвлөмж гаргаснаа Хууль зүй дотоод хэргийн сайд Ц. Нямдоржид гардуулсан. Ц. Нямдорж хэлэхдээ, “Ерөнхийлөгч өөрт нь хууль санаачлах эрх нь байгаа” гэснээр энэ асуудал түр хойш тавигдсан билээ.
Өдгөө цаазын ялыг сэргээх тухай хууль боловсруулж байгаа эсэхийг мэдэхгүй. Юутай ч Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх тухай санаанаасаа ухраагүй байх. Ерөнхийлөгчийн энэ санал нэг талын зөв боловч татгалзах бодит шалтгаан бас байна. Учир нь манай улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг бий. Нэгдэж орсон факт ч бий. Тэгэхээр ийм нэг ацан шалааны дунд хэдий болтол байх вэ гэсэн асуулт гарч байна.

Энд нэг зүйлийг онцлоход Ерөнхийлөгч онц ноцтой хүнд гэмт хэрэг хийсэн болон өсвөр бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд цаазын ял оноох тухай санал дэвшүүлж буй. Тэгвэл цаазын ялыг орлуулж болох ямар шийтгэл байх вэ. Байна. Энэ талаар хэдэн санал дэвшүүлэхийн өмнө оршил болгож баримт татъя.

1930-аад оны үеийн их хэлмэгдүүлэлтийг энд иш татах нь илүүц юм. Харин социализмын үед цаазын ялыг албан ёсоор Эрүүгийн хуулинд суулгаж өгснөөр бага насны хүүхэд хүчиндсэн, хүн амины хэрэг үйлдсэн, социалист өмчийг үрэгдүүлж шамшигдуулсан этгээдүүдэд цаазын ял оногдуулдаг байв. Эл ялыг олон жил хэрэглэсэн. Мөн эх орноосоо урвасан болон дайны үеийн цэргийн хээрийн шүүхээр орсон хүнийг цаазалдаг болохыг нэмэх хэрэгтэй.

Нэгэн сургамжтай түүх ард хоцорсон нь бий. Тэр нь 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдал. Монголын цагдаа гартаа зэвсэггүй иргэдийн өөдөөс буу шагайж таван хүний амийг хөнөөсөн нь харамсаад өнгөрөхөд ч багадах гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, төр иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Энэ бүхэн эх оронд маань болоод өнгөрсөн гашуун түүх.

Харин гадаадын зарим оронд яадаг юм бол гэх асуулт өөрийн эрхгүй сэтгэлд буух юм. Их сонин, содон жишээ байна. АНУ цаазын ялгүй гэх мөртлөө зарим муж улс нь цаазын ялтай байдаг. Энэ бол тухайн улсын өөрийнх нь онцлог байхыг үгүйсгэхгүй. Тус улсад үйлдэгдсэн нэгэн гэмт хэрэгтнийг шүүсэн шүүхийн шийдвэр өмнө минь байна. Тэр этгээдэд 3500 жилийн хорих ял оноосон байв. Хүн 3500 жил наслах биш дээ хэмээн бодсон тул бүр гайхаж хоцорсныг нуух юун билээ, цааш нь уншив. Гэтэл нөгөө этгээд цуврал аллага үйлдсэн нь шүүхээр нотлогдож ийн олон жилийн ялаар шийтгүүлсэн юмсанж. Түүнийг шүүх шударга шүүсэн нь эндээс харагдаж байна. Яагаад гэвэл түүний хөнөөсөн хүн бүрийн тоогоор жилийг нь нэмж ял өгсөн байв. Энэ бол шударга шийтгэл.

Харин манай улс яадаг билээ, эхний үед нудардаг байсан бол одоо үгүй. Ийм жишгээр сүүлийн 10 шахам жил замнасан. Үр дүн өгсөн эсэхийг мэдэхгүй, юутай ч олон улсын жишиг хэмээн ойлгож ирсэн. Гэтэл хууль нь хөнгөн бололтой. Хорин настай этгээд хүний амь хөнөөчихөөд 25 жилийн ял авч байх юм. Бас болоогүй өөр нэг этгээд 3-5 хүний амь бүрэлгэсэн байхад мөн 25 жилийн ял өгч байна. Энэ шударга шийтгэл гэж үү? Үгүй. Үүнтэй хэн ч санал нийлнэ. Учир нь нэг хүний амь 25 жилтэй “тэнцдэг” юм бол бусдынх нь хохирлыг нөхөж чаддаггүй хуулийн цоорхойтой байна. Иймээс иргэд цаазын ялыг илүүд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний амь хөнөөсөн хүнийх нь тоогоор жил нэмж тооцдог болчихвол арай шударга талдаа гарна. Амьд явах эрх нь өргөст торны цаана үлдэг.

Мөн бага насны хүүхэд (охид)-ыг хүчирхийлсэн танхай балмад гэмт хэрэг ар араасаа гарах болсон. Ийм хэрэг үйлдсэн этгээдийг тухайн үед цаазалдаг байсан. Одоо бол үгүй. Тэгэхээр яах уу? Нэг санал байна.

Хүний эрх зөрчсөн нь шүүхээр нотлогдсон бол тайган болгоё. Яагаад гэвэл тэр этгээд хүний эрх зөрчсөн учир бусад хүнээс хамгаалалт авах эрхгүй юм. Хүнийг тайган болгож ажиллуулдаг байсан туршлага хүн төрөлхтний түүхэнд гарч байж. Өдгөө энэ аргыг хэрэглэхээ больсон ч ОХУ, Индонез, хятад зэрэг оронд шинжлэх ухааны аргаар хүчирхийлэгчийг тайган болгодог байна. Ийм шийтгэл цаазын ялаас ч илүү хүнд, цочрол төрүүлдэг гэсэн. Тэгэхээр цаазын ял гэхийн оронд оноох ялыг нь хүндрүүлье.

Б.БААТАРСҮРЭН

Эх сурвалж: Нийгмийн шуудан сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 01 сар 07/

    эх орон ард түмэндээ ашиггүй алдагдалтай гэрээ хийсэн этгээдүүдэд урвагч гээд ялын дээд хэмжээ өгөх

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 06/

    Ордоны их тайган. Бага тайган 2нь бэлэн болцон юм бн гэж ойлгов.жангум дээр ногоонпалаажтай байсан шүү бас тайганы хувцөстай гарч өгчээ

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 05/

    Хүчингээс эхлээд хамаг муу муухай хэрэг хийсэн этгээдүүд УИХ-д орогнож ял завшиж байгаа ийм муухай үед хууль ёс,шудрага байх,хүний эрх гэж ярих нь илүүц биздээ,ийм луйварчидаа төрөөс зайлуулсаны дараа хууль ёс гэж ярьвал дээр биздээ.

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 05/

    zow zow

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 05/

    Баатарсүрэнгийн санааг дэмжиж байна. Хорих Ялын дээд хэмжээг нэмэх ёстой. Нөхцөлийг тодруулах шаардлагатай.Засдаг олон орон бий.Мэдээж засаад явуулчихгүй ялаа бас эдлэнэ л дээ.

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 05/

    Тайган гэдэг нь албан тушаал. Засах тухай ярьж байгаа бол одоо химийн тариа хийдэг болсоон

    Хариулах
  • 60terbym / 2018 01 сар 04/

    Man amjxgue

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 04/

    Угаар нь тас огтлох хэрэгтэй.

    1
    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 04/

    УИХ-ын хэд хэдэн гишүүнээс эхлээд МУ-ын СГЗ гэх өндөр цолтон, баячуудын 50-иад хүүхэд гээд нэртэй зүстэй бүхэн шахам хүчин хийчихээд яах ч үгүй явахаар улам газар авахаас ч яах вэ. ТАЙГАН БОЛГОХ ЗӨВ САНАА ШҮҮ

    1
    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 04/

    Зөв санаа байна

    Хариулах
  • нансал / 2018 01 сар 04/

    Тайган болгох нь зөв хүчингийн хэрэг хийсэн хэнийг ч тайган болгоод тусад нь ажилуулах юм уу арми бий болгоод батлан хамгаалах салбарт ажилуулахгүй юу тэгвэл цэргийн хүчингийн хэрэг багасна

    1
    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 04/

    Төриин албаныхнаас их олон тайган болно. Тэгээд ОРДНЫ ТАЙГАНЧУУД их болж ордонд байгаа хүүхнүүд тайван ажлаа хиидэг болох нь ээ.

    1
    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 04/

    УИХ ын 2 гишүүн ямарч байсан одоохондоо ТАЙГАН болжээ.

    2
    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 04/

    Хамгийн оновчтой зөв санаа байна. Хуулийг нь хурдан батлаасай

    1
    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 04/

    Хамгийн оновчтой зөв санаа байна. Хуулийг нь хурдан батлаасай

    2
    Хариулах