Эмч нарын буруугаас гэдсэндээ мэс заслын хайч 13 жил “тээж” явсaaр харамсалтайгаар амь насаа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 09 ・ 3

Эмч нарын ажилдаа хариуцлагагүй, хайнга ханддаг алдаанаас болж хэвлийдээ 13 жил мэс заслын хайч тээж явсан Т.Амгаланбаатар гэх залуу өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд амь насаа алджээ. Тэрээр 13 жил өвчин намдаах эм тариа хэрэглэж, турж эцэж, эмнэлгээс эмнэлгийн хооронд явсан байдаг.

Сүүлдээ онош нь тодорхойгүй гэх шалтгаантайгаар өвчиндөө шаналсаар нартаас буцжээ. Хэнтий аймгийн харьяат Т.Амгаланбаатар гэх залуу 2004 онд Дорнод аймгийн Бүсийн оношлогооны эрүүл мэндийн төвд түгжрэл гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлжээ. Өөх, тостой хоол идээд хүйтэн ус ууснаас болоод түгжирч яаралтайгаар мэс засалд орсон байна. Тухайн үед Дорнод аймгийн мэс заслын их эмч Г.Хүрэлбаатар нарын баг түүнд мэс засал хийсэн байдаг аж. Ингэхдээ талийгаачийн хэвлийд мэс заслын хайчаа мартаад, гэдсийг нь оёчихсон байна.

Т.Амгаланбаатар эмнэлгээс гараад биеийн байдал нь сайжраагүйн дээр байнга л гэдэс нь дүүрч өвдөх, суулгах, цустай шингэн гарах, өндөр хэмтэй халуурах зэрэг шинж тэмдэг илрэх болжээ. Эмнэлэгт очоод үзүүлэхээр шинжилгээний хариу ямар нэгэн өөрчлөлтгүй гардаг байжээ. Гэсэн ч өдөр өдрөөр бие нь сульдаж, турж эцэн байнгын зовиуртай, илүү нэг хөдөлгөөн хийж чаддаггүй нэгэн болсон байна. Ийн явсаар өнгөрсөн есдүгээр сард УКТЭ-т үзүүлсэн байна. Энэ үеэр томографикийн зураг авахуулахад эмч нь “Хэвлийд чинь мэс заслын хайч нурууг нь дагасан байдалтайгаар үзүүр нь дээшээ хараад байрлаж байна. Энэ ямар учиртай юм бэ” хэмээн асуусан байна. Эндээс Т.Амгаланбаатарын байнгын өвчин зовиур, биеийн дархлаа нь мууддагийн шалтгаан тодорч, яаралтай мэс засалд оруулсан байна. Гэвч маш их цус алдаж, харамсалтайгаар амь насаа алдсан байдаг. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа гэнэ. Тухайн үед мэс засал хийсэн эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар талийгаачийн эхнэрийнх нь дүү Т.Болорсолонготой холбогдож ярилцлаа.


-Танай эгчийн нөхөр хэвлийдээ 13 жил мэс заслын хайч тээж яваад үүнээсээ болоод амь насаа алдсан гэсэн. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?

-Үнэхээр харамсалтай зүйл болсон. Хүргэн ах маань 2007 онд манай эгчтэй айл гэр болж хамтдаа амьдарсан. Манай эгч тухайн үед хоёр хүүхэдтэйгээ талийгаачтай амьдралаа холбосон юм. Харин тэр хоёрын дундаас дөрвөн хүүхэд төрсөн. Хүүхдүүд нь 2-8 настай. Эмч нарын буруутай үйлдлээс болоод дөрвөн хүүхэд аавгүй болж, эгч маань зургаан өнчин хүүхэдтэй үлдчихлээ. Үнэндээ амьдрал нь маш хүнд байна. Талийгаач ах манайд хүргэн болж ирэхдээ “2004 онд гэдэсний түгжрэл болоод аймгийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Тэр хагалгаанаас хойш бие дээрдэхээ больж, байнга бие нь өвддөг болсон” гэж ярьж байсан. Эгчтэй анх сууж байхдаа ходоод, гэдэс өвдөөд байна гээд эм уугаад байдаг байсан юм. Эхлээд эмнэлгээр явж бүх төрлийн шинжилгээ өгдөг байсан. Шинжилгээний хариу нь биед нь ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна гэж гардаг. Тэгсэн мөртлөө байнга суулгадаг, цустай өтгөн гардаг. Халуурч, толгой нь эргэдэг, хэвлийгээр нь маш хүчтэй өвдөлт өгдөг байсан. Өвчнөөсөө болоод турж эцсэн, байнга л өвчин намдаах эм уудаг, тариа хийлгэдэг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бие нь дордож эхэлсэн. Мөн л эмнэлгээр явж шинжилгээ өгнө. Өнгөрсөн жил ар гэрийнхэн нь Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэсэн. Тэгсэн томографик хийлгэх үеэр хэвлийд нь хайч байгааг мэдсэн байна лээ.

“ЭМЧ НАРЫН БУРУУГААС БОЛЖ ЗУРГААН ХҮҮХЭД ӨНЧИРЧИХЛӨӨ ШҮҮ ДЭЭ” ГЭВ

- Гэдсэнд нь байгаа хайчийг авахын тулд мэс засал хийсэн гэсэн. Эмч нар амь насыг нь аврах ямар ч боломж байгаагүй юм уу?

-Би дээр Улаанбаатарт ирэхээсээ өмнөх сүүлийн хоёр сар биеийнх нь байдал тааруу, ажил төрөл ч хийж чадахгүй гэртээ хэвтэж байсан гэдгийг хэлсэн. Аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь асрагч эмэгтэй хайхрамжгүй байдлаасаа болж шат руу талийгаач ахыг маань унагачихсан байдаг. Асрагч эмэгтэй шатнаас унагаснаас болоод биеийнх нь байдал бүр муудсан. Тэгээд Улаанбаатар хот орж, Улсын төв эмнэлэг буюу нэгдүгээр эмнэлэгт очсон юм. Тэнд бүх төрлийн шинжилгээ хийсэн. Түүний нэг нь томографик хийлгэх байсан юм билээ. Зураг авахуулахаар орон дээр нь хэвттэл үзлэг хийж байсан эмч нь “Наад хүний чинь доор хайч байна. Тэр хайчийг ав” гэж эгчид хэлсэн байгаа юм. Орон дээр нь хайч байгаа юм байх гэж бодоод ах босоод хартал ямар ч хайж байгаагүй. Ингээд дахиад лавшруулаад хартал хэвлийн хэсэг нурууг нь дагаад босоо байрлалтай мэс заслын үзүүртэй хайч байсан гэсэн.

 

Үргэлжлэлийг эндээс

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 01 сар 09/

    Хот хөдөөгүй эмч нар нь адилхан чадваргүй дээр нь харицулагагүй болсон байна лээ. Баянгол дүүргийн 7-р төвийн Сэхээн амьдруулах тасаг гэж үхэлийн өмнөх хүлээлгийн тасаг байна. Аврах бүрэн боломжтой 3 өвчтөнг харсаар байтал эрлэг рүү илээчихэж байгаа юм чинь. Нэг л сайхан шинэ байшинд нүүж орчихоод н

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 09/

    Одоогийн эмч нар арай л дэндүү хариуцлагагүй болжээ. Эмч нар бэлтгээд байгаа юм уу эрлэгийн элч нар бэлтгээд байгаа юм уу. Ойлохоо ч байлаа

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 09/

    Эход харуулаад авахуулчихаж болоогүй хэрэг үү

    Хариулах