Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 10

2018.1.10, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24
ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

 

Аргын тооллын: 2018.1.10, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.39-17.19
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

 

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх