Шанхайд амиа алдсан монгол эмэгтэйн тухай мэдэгдэл

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 11

Сүүлийн үед Монгол улсын хэвлэл мэдээлийн хэрэгсэлүүдээр “Шанхай хотод Монгол оюутан эмэгтэй бусдад алагдсан тухай” мэдээлэл ихээр цацагдлаа. Шанхай хотын цагдаагийн газрын мөрдөн байцаалтын явцад уг мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй байгаа ба шалгалтын дүнд дараах нөхцөл байдлыг олж тогтоолоо.

2017 оны 12-р сарын 29-ны 08 цаг 45 минутанд, Шүхуй дүүргийн цагдаагийн хэлтэст Шүхуй дүүргийн нэр бүхий хотхонд хүн байшингаас унасан тухай дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн хэсэг очиж хэргийн газрын үзлэг явуулсан ба мэдүүлгээр, тус өдрийн 08 цагийн үед тухайн байрны 3-р давхарт оршин суугч иргэн хойд талын өрөөнийхөө цонхны хөшигийг нээх үедээ хоёрдугаар давхарын тавцангийн буланд нэг хүн хэвтэж буйг олж хараад тэр даруй байрны хамгаалагчид мэдэгдсэн байна. Хамгаалагч очиж шалгах үед нэгэн эмэгтэй өндөрөөс унасан байдалтай байсан ба түргэн тусламжийн 120 утсанд дуудлага өгч эмч нар ирээд түүнийг нас барсан болохыг тогтоожээ. Цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж цогцсонд шинжилгээ хийлгэхээр холбогдох байгууллагад илгээсэн ба олон тооны яс хугарсан нь түүнийг өндөрөөс унаж нас барсан болохыг тогтоож байна. Мөн цогцосны зүүн гарын бугуй хэсэгт хутгаар үүсгэгдсэн шарх илрүүлсэн ба үүнийг талийгаач өөрөө үүсгэсэн байх боломжтой ба үхэлд шууд хүргэсэн шарх биш болно. Задлан шинжилгээний дүгнэлтээр ойролцоогоор нас барсан хугацааг 3 хоног гэж тогтоосон байна. Цусанд хийсэн шинжилгээгээр 1.37mg/ml хэмжээтэй этанол илэрсэн байна. /Этанол нь цэвэр спиртэнд агуулагддаг/

Шалгах явцад талийгаач нь Болдбаатарын Маралмаа, эмэгтэй, 21 настай,Монгол улсын иргэн болохыг тогтоосон байна. Тэрээр 2016 оны 9 сараас 2017 оны 7-р сарын хооронд Шанхай Жиаотун их сургуулийн Антай эдийн засгийн сургуульд суралцаж байжээ. 2017 оны 7-р сард сургуулиасаа гарсан байна. 2017 оны 11-р сарын 29-ны өдөр Маралмаа нь Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудлаар дамжин Хятад улсын хил нэвтэрсэн бөгөөд тухайн өдөртөө Шанхай руу явж иргэн Рао (иргэн А гэдэгтэй ижил нууцалсан нэр)-тай хамт Шүхуй дүүргийн нэгэн зочид буудалд орсон байдаг. Иргэн Рао нь 37 настай, эрэгтэй, Шанхай хотын иргэн. 2017 оны 12-р сарын 14-ны өдөр тэр хоёр хамтдаа хил гарч Тайланд улсаар аялаж байгаад 12-р сарын 21-ны өдөр буцаж ирэн дээр дурдсан буудалдаа дахин орж байрласан байна. 22-ны өдөр иргэн Рао Шанхай хотод өөрийн амьдардаг гэр лүүгээ явсан бөгөөд 23-25-ны хооронд хоёр удаа буудалд эргэж ирж Маралмаатай уулзсан байдаг. 26-ны шөнийн 1 цаг 11 минут орчимд Маралмаа ганцаараа буудлаас гарч архи, пиво худалдан аваад буцаж өрөөндөө орсон ба өглөөний 5 цаг 53 минут орчимд гарч ирэн таксигаар иргэн Раогийн гэрийн зүг явсан байна. Иргэн Раогийн амьдардаг хотхоны харуулын мэдүүлгээр, тэр 6 цагийн орчимд ирсэн бөгөөд байрны хаалгыг онгойлогож өгөхийг хүссэн ба гадны хүн оруулахгүй журмын дагуу түүнийг нэвтрүүлээгүй байна. Харин хожим хяналтын камерийн бичлэгээс шүүн үзэхэд тухайн өглөө оршин суугчид гадагш гарах үед зөрж тухайн байр луу орсон байдаг ба түүнээс хойш ямар нэг ул мөр огт үлдээгүй байна.

Цагдаагийн байгууллагаас иргэн Рао-г байцаахад тэд сүүлийн хэд хоногт хайр сэтгэлийн асуудлаас үүдэлтэй маргаантай байсан гэж мэдүүлсэн ба гэрийнх нь үүдэнд маргалдаж байгаад иргэн Рао-г алгадаад гараад явсан гэж мэдүүлсэн байна. Түүнээс хойш 26, 27, 28-ны өдрүүдэд иргэн Рао түүнтэй холбоо барих гэж хичээсэн боловч утсаа авахгүй, мөн байрлаж байсан буудалд нь очиход ч тэр байхгүй байжээ.

 

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх