Латин үсгийг тээврийн хэрэгслийн улсын дугаарт оруулна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 11 ・ 7

Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долоодугаар сарын 1-нээс шинэчлэхээр болжээ.

 Авто тээврийн үндэсний төв болон Зам тээвэр, хөгжлийн яамны холбогдох мэргэжилтнүүд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж буй аж. Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу 4 орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 гэсэн стандартыг өнгөрсөн онд баталсан байдаг.

Энэ дагуу холбогдох журам, программд өөрчлөлт оруулж шинэчлэхээр ажиллаж байна. Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү ‘Манай улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл “Ж” үсэг байлаа гэхэд ганцхан оросууд л мэддэг. Тэгвэл тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлээр хуучин хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчлөх юм.

Түүнээс биш дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Мөн нэг машин нэг л дугаартай байна. Дугаарыг солихгүй. Тиймээс тээврийн хэрэгслээ худалдахаар болбол дугаартай нь өгнө гэсэн үг. Нэг үгээр иргэд олон улсад зорчиход тулгардаг байсан бэрхшээлийг хөнгөлж буй хэрэг юм” хэмээлээ.

Тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас бус бусад нэмэлт төлбөр авахгүй аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 01 сар 16/

    Za boli odoogiixbolj l b.a

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 13/

    Орос үсэгнээс нэг мөр салахсан ! гээд орсоор бичлээ

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 11/

    Зөв шүү хөөш. Оросын 1930-40-д оны номерийн загвартай явахаас ичиж байна. Бас хажууд нь "Ө" "Ү" гэх мэт тэнэг үсгүүд
    Латин үсгийн A B C E гээд л зөндөөн үсэг ашиглаад гое үзэжтэй номертой болох хэрэгтэй

    Хариулах
  • бодит үнэн / 2018 01 сар 11/

    Угаасаа Хятад, Орос 2-оос өөр улсад автомашинтайгаа аялах боломж энгийн иргэдэд байхгүй, шаардлага ч байхгүй

    Хариулах
  • Уриалга / 2018 01 сар 11/

    Тээврийн хэрэгслийн дугаар хэвлэдэг хэдэн хурандаануудын компанийн бизнес байна. Анх хэвлэхдээ үүнийг бодож боловсруулах нь яасийм. Одоо тэр буруу шийдвэр гаргасан нөхдүүдийн хөрөнгөөр дугаараа солиулцгаая

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 11/

    bas l neg dargiin biznes bolimoor ym utaagaa ajil bolgoldoo

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 11/

    олон улсын эрх ашиг бодохын оронд монголоо бодмоор юмдаа

    Хариулах