Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 01 сар 12
・ 12

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх шийдвэрийг гаргаж, заримыг нь эхнээс нь нүүлгэн шилжүүлсэн байгаа юм.
Тухайлбал, “1000 машин” авто худалдааны захыг нүүлгэсэн бол араас “Да хүрээ” захаас эхлээд хэд хэдэн захуудыг нүүлгэж, хот төвлөрөлтийг тэлэхээр болсон байгаа юм. Харин Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айл дахь Барилгын материалын захыг ч нүүлгэнэ гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан мэдэгджээ. Тэрбээр энэ оны гуравдугаар улиралдаа багтааж тус захыг хотоос нүүлгэж гаргана гэжээ. Түүний энэ шийдвэрийг иргэд дэмжиж байгаа ч, дэмжихгүй иргэд олон байна. Дэмжихгүй байгаа иргэдийн хувьд “Хотоос зайдуу хол гаргачихаар ядарсан зүдэрсэн унаа тэрэггүй хүмүүс нь хүрч очиж чадахгүй, унаанаас эхлээд бөөн зардал төвөг” гэж үзэж байгаа бол дэмжиж байгаа иргэдийн хувьд “Нүүлгэх нь зөв, Нийслэлийн газар нутгийг чөлөөлж, байр орон сууц барих хэрэгтэй шүү” гэсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.