Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 01 сар 23
・ 3

Сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чанахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хориглох шийдвэр гаргасан. Учир нь сургууль, цэцэрлэгийн байр бол төрийн мэдлийнх.
Гэтэл сургууль, цэцэрлэгийн удирдлагууд цагаан сарын үеэр хувийнхаа бизнесийг хийж, нэг айлын ууцыг 40-50 мянгаар чанадаг байна. Энэ нь улсыг эрчим хүчний хохиролд оруулдаг, мөн ажилчдыг орой үдшийн цагаар ажиллуулаад зогсохгүй хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.
Ууц болон үхрийн өвчүүг чанахад их хэмжээний холистрин ялгардаг гэнэ. Улмаар дотор өөх хайлж амархан царцдаг. Царцсантай холбогдуулан тогоогоо идэх боломжтой. Дээрээс нь дотор өөхний түлэгдэл хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байгаа юм. Тогооны тосны түлэгдэл гэдэг хүүхэд гэлтгүй хүний биед хамгийн хортой.
Хэдийгээр тухайн ууц, өвчүү чанасан тогоог сайтар угааж цэвэрлэдэг ч холистрин маргааш гэхэд түлэгдэл, үнэр хүүхдийн хоолонд тодорхой хэмжээгээр шингэсэн байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хичнээн цэвэрлэсэн ч хор ялгаруулж байдгийг мэргэжлийн хяналтаас анхааруулж байна.
Мөн ууц, өвчүү шүүрхий, түүхий үед нянгийн ялгарал явагдаж байдаг аж. Тийм учраас иргэдэд өвчин үүсгэх, нянгийн ялгарлаас хордлого авах тохиолдол бий учраас иргэд анхаарал болгоомжтой байхыг эрүүл мэндийн байгууллагынхан сэрэмжлүүллээ.
niigmiintoli.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.