“Хангайн гоёл-2018” хувцас загварын загварын шоу, үзэсгэлэн худалдаа болов

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 25 ・ 2

Архангай аймагт 2018 оны 01-р сарын 24-ны өдөр “Хангайн гоёл-2018” хувцас загварын шоу, үзэсгэлэн худалдааг анх удаа Архангай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн холбоо ТББ, Архангай аймгийн “Үйл Уран” оёдолчдын холбоо ТББ нар зохион байгуулав.

 

Тус арга хэмжээг  УИХ-ийн гишүүн БСШУБХ-ны дарга  Ё.Баатбарбилэг, ХХААГ нар дэмжиж ажиллав. “Хангайн гоёл-2018” арга хэмжээнд нийт 800 гаруй иргэд үзэж сонирхон мөнгөөр 9,875,000 төгрөг, бэлэн бус захиалга авсан нийт 21,000,000 төгрөгийн борлуулалтыг тус арга хэмжээнд хийсэн байна , Мөн нийт 40 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид оролцов.

 

Б.БАТ

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 01 сар 25/

    Сайхан хувцас сайхан залуучууд баярлалаа,харин хувцасны загвар үзүүлдэг газрынхан дандаа хятад наймаачин луухаан нар шиг богино хар хүрэм хийж сурталчлаж байгаа нь юуны дохио вэ?монгол дээлийг яагаад ийм болговоо?

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 25/

    Amjilt

    Хариулах