554 оноог давсан бол хүүхдийн мөнгөө II улирлаас авна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 02 сар 02 ・ 4

Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийг нэгдүгээр сарын 31-нд бүх хүүхдийн данс руу шилжүүлжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дэд дарга Т.Бадрахбаяр  “Улсын төсөвт 2018 онд хүүхдийн мөнгө олголтод 164 мянган тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Энэ нь нийт хүүхдийн 65 орчим хувьд нь олгох боломжтой мөнгө юм. Өчигдөр хүүхдийн мөнгөний бүх олголтыг дансанд нь шилжүүлж, дууссан. Улсын хэмжээнд нийт 678 мянган хүүхэд хүүхдийн 20 мянган төгрөгөө арилжааны 13 банкаар дамжуулан авсан. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох өрхийн мэдээллийг судалгаанд бүртгэж, 554 гэсэн босго онооноос доош оноотой өрхийн хүүхдүүдэд олгохоор болсон.  Харин 2018 оны хоёрдугаар улирлаас бид нийт хүүхдийн 80 хувьд олгохоор ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн мөнгийг  800 орчим мянган хүүхдэд олгоно” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 02 сар 03/

    хүүхдэд

    Хариулах
  • Зочин / 2018 02 сар 03/

    Иргэдээ ядуурлаар уралдуулж байна шүү дээ, ийм дүүрчихсэн засгийн газартай байх ч гэж дээ. Сайн ядуурвал хүүхпэп нь мөнгө өгнө овоо маллаж байна аа

    Хариулах
  • Зочин / 2018 02 сар 03/

    ад үзээд басн ардын засгн үёд ингэгүйл юмда. ардчллын гэгч эн гялгар цагт ингэпг бж. нөгө сонгуулын амллт эн трч яяяяаалаа. 2 жилын дара ширлээдл ород ирндэ

    Хариулах
  • Зочин / 2018 02 сар 02/

    Үндсэн хуулиа зөрчиж юу ч мэдэхгүйгээр нь далидуулж хүүхдүүдээ ялгаварлан үздэг төр монголоос өөр оронд байдаг болов уу. Ичмээр юм.

    Хариулах