Казах түмний "Бүргэдийн баяр" амжилттай болж өндөрлөлөө

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 05

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Казах түмний “Бүргэдийн баяр” энэ жил 11 дэхь удаагаа Улаанбаатар хотод 3 дугаар сарын 4, 5 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд  “Бүргэдийн баяр”-ыг Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, "Нийслэлийн засаг даргын тамгын газар", "Байгаль орчин аялал жуулчлалын яам",  "Улаанбаатар аялал жуулчла­лын холбоо" нар хамтран зохион байгууллаа. “Бүргэдийн баяр” нь тэмцээний хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг. Оролцогчдыг казах түмний уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн болон сургаж гаршуулсан байдал зэрэг олон нарийн шалгуураар шалгаж, хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь болон бүргэдийн тоноглолтой оролцогчдоос шилдгүүдийг тодруулдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх