Өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотод ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт 252 тохиолдол бүртгэгдээд байна.

 Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогджээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насны, 40 хувийг 25-34 насныхан эзэлж байгаа ажээ. ДОХ-ын халдвар авсан иргэдийн 81.1 хувь нь эрэгтэй ба үүний 78.7 хувийг нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд эзэлдэг байна. 

Монгол Улсад 1992 онд ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. Түүнээс хойш энэхүү өвчнөөр нас барсан хүний тоо 40 хүрчээ.