Гэвч энэ жилийн Дүнжингарав хэтэрхий зохион байгуулалтгүй, сэтгэл дутсан гэдгийг хүн бүр ярьж байгаа бөгөөд цахим орчин дахь иргэдийн шүүмжлэл үүнийг батална. 

Уяачдын холбооны удирдлагыг төлөөлөн П.Сэргэлэн мэдэгдэл хийхдээ хариуцлагыг манай холбоо бүрэн үүрнэ гэсэн ч үнэн хэрэгтээ бол өнөөх муу унаач хүүхдүүд болон уяачид руу хөнгөхөн гэм буруугаа чихээд амжсан. Тэдний хэлснээр бол уяач, унаач хүүхдүүд л дайрч давшилсаар байгаад уралдааныг орой болтол үргэлжлүүлсэн гэх мэтээр хоёр нүүртний мэдэгдэл хийсэн нь олон хүнийг бухимдуулсан.

Хэрэв унаач хүүхэд, уяачдын хэлснээр л арга хэмжээгээ явуулдаг юм бол тэд зохион байгуулалтанд оролцоод хэрэг байна уу даа. Үүнээс гадна тэдний инээд хүргэм ярианаас дурьдвал"Бид морьд дагаж машинуудыг тоос шороо ихээр босч байна, битгий  морьд дагаач гэж гуйсан" гэх. Ер нь энэ бүх ярианаас харахад тэд уг уралдааныг зохион байгуулах ямар ч чадваргүйгээ харуулж байна. 

Энэ удаагийн уралдааны бас нэг ноотой эрхэм нь "Таван толгой транс" компанийн захирал Д.Дагвадорж юм. Түүний хувьд Монголын Морин Спорт Уяачдын Холбооныхоо бас л нэг удирдлага нь гэвч албан тушаалаараа түрий барьж өөрийн талд шийдвэр гаргадаг гэдгээрээ олон уяач түүнд дургүйцдэг. 

Дүнжингарав уралдаан нь жилээс жилд хэл ам дагуулж байгаа нь зохион байгуулагчдаас улбаатай гэж үзэх хүн олон. Энэ уралдааны ард "Ажнай” Д.Бат-Эрдэнэ байдаг бөгөөд түүний гар хөл нь Дагвадорж гэж ярьдаг. Монголын баячуудаас Ганнам дүүрэгт байртай болсон анхдагч нь өмнийн говийн хоёр "Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нарыг гэдэг. Тиймдээ ч энэ хоёр эртнээс биесээ дэмжин морин уралдааныг хүртэл өөрсдийн мэдэлдээ оруулж байна. 

 Дагвадоржийн хувьд тэрбээр морин уралдаан будлиантуулахаас гадна өөр хэрэгт ч мапаантай нэгэн бөгөөд ганцхан жишээ дурьдвал :

"Тавантолгой транс" компанийн гүйцэтгэх захирал Д. Дагвадорж 2007 оны 11 дүгээр сард Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст саатуулагдан шалгагдаж байсан. Түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилээр автомашин оруулсан, их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр саатууж байжээ. Д.Дагвадорж 100 автомашин хуурамч баримт бүрдүүлэн хилээр нэвтрүүлжээ. Эдгээр машин нэг бүр нь 60 мянган ам.долларын үнэтэй аж. Тэрбээр машин тус бүрийг 18 мянган ам.доллар хэмээн мэдүүлж 1,2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг тогтоож байсан зэрэг олон хэргийг сөхөн ярьж болно. 

Энэ мэтээр гэмт хэрэгт холбогдож байсан хүн Дүнжингарав уралдааны индэр дээр гарч ард түмнээ "Та нар муу сайн юмнууд" хэмээн загнаж уралдсан морины нас болгонд өөрийн морио хүчээр түрүүлүүлж, түүнийгээ тэгээд бахархалтайгаар цоллуулахаасаа ичих хэрэгтэй. 

Уяадын холбооныхон нь хариуцлага алдсан эдгээр удирдлагууддаа хэрхэн арга хэмжээ авах бол гэдгийг хүлээсээр л байна шүү. 

 

16 хүүхдийн амь насаар наадах шахсан, Дүнжингаравыг асар муу зохион байгуулсан дэд сайд Ш.Лхамсүрэн гэгч хэн бэ?

Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Нийслэлийн 10 жилийн тавдугаар сургуулийг 1992 онд, ШУТИС-ийг 2002 онд төгссөн. Монгол Японы төвд бизнесийн төлөвлөлт, менежментийн чиглэлээр 2010 онд, Солонгосын “Самсунг” академид манлайллын чиглэлээр 2011 онд мэргэжил дээшлүүлсэн. Ш.Лхамсүрэн “Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал, 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. 2015 оноос “Мондулаан трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Нам дагасны хүчинд дэд сайд болж дөнгөсөн.

Түүний хөрөнгө орлого нь ийм.

Өөрийн орлого: 98.2 сая төгрөг

Гэр бүлийн гишүүдийн орлого: 14.2 сая төгрөг

Орон сууц: 1, бусад: 2 (1.5 тэрбум)

Тээврийн хэрэгсэл: Man- 1 (140 сая)

Үнэт эдлэл: 60 сая

Газар: Өмчлөх, 690 м2-1, Өмчлөх, 83 м2-1 (47.8 сая)

Мал аж ахуй: Хурдан удмын адуу-36, Адуу-361 (856 сая)

Хадгаламж: 16.3 сая

"Нүүдэлчин групп" ХХК, "Мондулаан трейд" ХХК, "Нүүдэлчин айрон ресорс" ХХК, "Эрдэнэт фүүдс" ХХК, "Хишигтэн Нүүдэлчин" ХХК, "Эрдэнэтийн овоо" ХХК, "Эрдхасар" ХХК, "Нүүдэлчин түгээлтийн сүлжээ" ХХК, "Монгол жоки клуб" ХХК, "Эрдэнэт хүнс" ХК, "Эрдэнэставан толгой" ХК, "Корунд солюшин" ХХК-д хувьцаа эзэмшдэг.

Улс төрийн карьераа дуусгах ажлыг тэр өөрөө хийв

Цаашид Ш.Лхамсүрэн УИХ-ын гишүүн болох хүсэлтэй. Ингэхдээ Сүхбаатар аймгийн Засаг даргын суудалд санаархаж байгаа гэх. Хэрвээ Сүхбаатар аймгийн засаг дарга болчихвол 2020 онд Сүхбаатар аймгаас УИХ-д нэр дэвших бодол өвөртлөн яваа.

Гэвч тэрбээр энэ төлөвлөгөөгөө ганцхан ажил олигтой зохион байгуулж чадаагүйгээс нь болж сүйрүүлж байна. Учир нь Ш.Лхамсүрэн ачаалал дааж чадваргүй, бүдүүлэг хүн гэдгээ Дүнжингаравын индэр дээр бусдыг эргүү тэнэг мангар, хулгайчууд гэх зэргээр элдвээр харааж баталсан. Энэ үйлдэлдээ уучлалт гуйхын оронд ачаалал ихтэй өдөр согтуу нэг нөхөр дургүй хүргээд байсан болохоор тэгж хэлсэн гэж тайлбарлан алдааг өөрөөсөө биш өрөөлөөс хайж байх юм. Ядрахаараа согтуу юм шиг болчихдог гэж уяачдын холбооныхон нь хэлж, түүнийг өмөөрөх ажлыг эхлүүлж байсан.

Ядаж байхад Дүнжингаравын хариуцлагыг хүлээх хүмүүсийн тэргүүн эгнээнд Ш.Лхамсүрэн бичигдэнэ. Хэрэв холбооныхоо хэн нэгнээр туг тахихад хүрвэл Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ММСУХ-ны тэргүүн, шадар сайд түүнд л хариуцлага хүлээлгэх болов уу. Мөн  гэмтсэн бүх хүүхдийн зардлыг гаргуулна гэхээр “хиншүү” ханхалтал шатах нь тодорхой. Үүний дараа түүний нэр хүнд шалаар нэг унах нь тодорхой.

Эцсийн дүнд дэд сайд маань ачаалал даах чадваргүй, ажил хийж чадахгүй, багаар ажиллаж чадахгүй, удирдах чадваргүй  гэдгээ 100 хувь батлав. Ингэснээр түүнйи улс төрийн карьер албан ёсоор өндөрлөж байгаа бөгөөд улс төрөөс зодог тайлах нь цаг хугацааны асуудал боллоо.