Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний төвшин тогтоох тусгай шалгалт авахаар болжээ.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай юм.

Шалгалтыг дараахь хуваарийн дагуу авах бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс  сонгон шалгаруулалт явуулах ажээ.

1. Хуваарь

2. Шалгалт өгөх салбар: Аж үйлдвэр

3. Сонгож авахаар төлөвлөсөн тоо: Дараа нь зарлана.

Сонгож авах хүний тоог 200 оноо  авах ёстойгоос 88-аас дээш оноо авсан иргэдээс өндөр онооны дарааллаар тогтооно.

4. Шалгалт авах газар ба Шалгуулагч тус бүрийн шалгалт өгөх хуваарь (04.23)

Шалгалт авах газар: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Шалгалт өгөх өдөр: 4 сарын 30-ны үеэр зохион байгуулна.

Зарлах мэдээллийн хэрэгсэл:

1. ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)

2. Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPSтөв)-ийн цахим хуудас monkor.net

3. ХЭЗОТ-ны СХТТТШ-ын цахим хуудас (epstopik.hrdkorea.or.kr )

5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • БНСУ-д 4 жил 10 сар ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс  хойш ирсэн иргэд/
  • 18-39 настай
  • Хорих ял эдэлж байгаагүй ба гэмт хэрэгт холбогдоогүй байх,
  • Солонгосоос албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй байх
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • БНСУ-д Е-9, Е-10 визээр 5-аас дээш жил болоогүй байх

6. Бүртгэл

  •  Бүртгэл явагдах хугацаа : 2018 оны 4 сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд
  •  Бүртгэл явагдах газар : Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
  •  Бүртгүүлэх арга : Өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
  •  Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
    • БНСУ-аас буцах үеийн гадаад пасспортын хуулбар
    • Бүртгэлийн анкет (Бүртгэлийн хураамж төлсөн иргэдэд бүртгэлийн байранд анкетийг тараана.)
    • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь (бүртгэлийн анкет дээр наах зориулалтаар )
    •  3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)
  • Шалгалтын хураамж төлсөн баримт
    1. Шалгалтын хураамж: 24 ам. доллар
  • Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн иргэнд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй.)