Энэ хогийг хүүхэддээ битгий идүүлээчээ чихэр биш шдээ. бөөрний чулуутай дутагдалтай болно

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 04 сар 17 ・ 2

Цахим ертөнцөөр нэгэн сэрэмжлүүлэг явж байсан нь Поророгийн зурагтай витамин байв. Хүүхэд багачуудын хувьд дуртай хүүхэлдэйн баатрынхаа зурагтай эд зүйлийг хэрэглэх дуртай байдаг. Харин тэдний хэрэглэж буй зүйлс нь эрүүл мэндийн шаардлага хэр хангадаг вэ гэдгийг шалгахад буруудахгүй болов уу.

Ямартаа ч нэгэн хэрэглэгч ингэж сэрэмжлүүлжээ. Харин үүнийг холбогдох байгууллага нь анхааралдаа авч, шалгахад илүүдэхгүй биз. Ингээд нэгэн хэрэглэгчийн бичсэн сэрэмжлүүлэгийг хүргэж байна. 

ЭЭЖҮҮДЭЭ АНХААРААЧЭЭ!!!
ЭНЭ ХОГИЙГ ХҮҮХЭДДЭЭ БИТГИЙ ИДҮҮЛЭЭЧЭЭ ЧИХЭР БИШ ШДЭЭ. БӨӨРНИЙ ЧУЛУУТАЙ ДУТАГДАЛТАЙ БОЛНО. 

Би бас өдрийн 3-р түрүү жилийн өвөл 3,4 удаа 7 хоногоор өгөөл хүүхдээ бөөрний талст буюу чулуужилтын эхний шатанд хүргэсэн. Энийг одоо бүүр чихэрний тасагт тавьдаг болчихсон бна лээ. Ямар ч витамины илүүдэл бөөрөнд очиж чулуу дутагдал үүсгэдэг. Одоо биш юмаа гэхэд 10 жилийн дараа бөөн бөөн бөөрний өвчтэй хүмүүс нийгэмд бий болох гээд бна шүү дээ ээж нараа анхаараасай. Би таарсан аптек дэлгүүр авч өгч бга ээж нарт битгий зар битгий ав гэж хэлдэг тэд огт тоодоггүй худалдагчид нь ууралдаг. Ядаж аптекийн худалдагчид эмч зүйчид бдаг анхан шатны мэдлэгтэй бж болохгүй гэх сэтгэлгүй мөнгө л олж бвал болоо гэж боддог. Энийг оруулж ирдэг газрыг мэдэж болиулмаар бна. Бас их өгдөг ээжүүд хүүхдийн шээсийг шинжилгээнд өгөөд бөөрийг нь эход нэг харуулаад хэвийн бга эсэхийг нь мэдэцгээвэл сайнсан. Идүүлэх юм идүүлэхгүй юм гэж бна. Мэдээлэлтэй бмаар бна. 
Би хүүхэддээ хор гээд хэлчихсэн идүүлдэггүй. Хэрэв с витамины илүүдэл үүссэн ээжүүд бвал энийг заруулахгүй бх арга хэмжээ авмаар бна. 10 жилийн дараах эрүүл хүн хэрэгтэй юу одоо л идэж байг дуртай юм чинь гэж ухвар мөчид бодоцгоохуу ээжүүдээ. Эсрэг үзэл бодолтой бганууд нь дуугай тойроод уншаад өнгөрөөрэй. Нэг ч болтугай ээж битгий өгч хүүхэд нь хордохгүй бгаасай гэсэндээ бичлээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: