"ТАЛХ-ЧИХЭР ХК" ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ “ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ” - ээр шалгарлаа

Бизнес ・Нийтэлсэн: Баярмаа 2018 04 сар 29

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол улсын засгийн газраас жил бүр хамтран зохион байгуулдаг топ 100 аж ахуйн нэгжийг тодруулах арга хэмжээ 2018 оны 04 – р сарын 27 –ны өдөр төрийн ордонд болж өнгөрлөө.

Улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжил, бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдэд олгодог энэ шагнал нь тухайн жилд улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэл, жилийн нийт орлого, ашиг гэсэн үзүүлэлтүүдэд тулгуурлан байр эзлүүлдэг.

2017 онд Талх-чихэр ХК Итали улсын Cepi компанийн иж бүрэн гурилын систем, 2 давхар урсгал шугам, олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж Монгол улсын хүнсний аюулгүй байдалд жинтэй хувь нэмэр болохуйц хөрөнгө оруулалт хийж тус шагналыг дөрөв дэх жилдээ хүртлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх