Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөнд оролцогчдыг онлайнаар нээлттэй бүртгэж эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2018 05 сар 04 ・ 1

   Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах гэж байгаа билээ.

   Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа үндэсний зөвлөгөөнд, Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороодын малчид, уяачдын төлөөлөл бүхий 800 малчид, уяачид оролцох боломжтой аж.

   Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газраас залуу малчдад зориулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, хууль журам, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, хөгжил, дэвшил, аж амьдралын талаар нээлттэй хэлэлцэнэ. Түүнчлэн өвөг дээдсээс уламжилж ирсэн уламжлалт хурдан морины уралдаан, уралдаанч хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр монголын залуу малчид, уяачид чуулах юм. Иймд тус зөвлөгөөнд оролцохыг сонирхсон малчид, уяачдыг нээлттэй бүртгэж байгаа бөгөөд "ЭНД ДАРЖ" онлайнаар бүртгүүлээрэй. Түүнчлэн зөвлөгөөний зохион байгуулалт болон бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9000-3311, 9000-3322 дугааруудаас лавлан уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Панс / 2018 05 сар 08/

    Залуу малчид и УИХ-ын гишүүн уяачдын УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН гэж

    Хариулах