Сурагчдаас төлбөр хураамж, хандив авахыг хориглолоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 05 сар 09 ・ 11

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар чиглэл хүргүүлжээ.

Үүнд, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын албан даалгавар гаргаж, дараах зүйлсийг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.

Суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахыг хориглох

Анги дэвших болон улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хичээл заадаг багш тухайн ордог хичээлээрээ суралцагчдад төлбөртэй давтлага өгөх, ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, шахахыг хориглох

Сурагчдын зөвлөл, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татаж, багшид бэлэг өгөх, эцэг, эхэд санхүүгийн дарамт учруулахыг таслан зогсоох

Хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад амралт, зугаалга зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглох гэх мэт чиглэлийг ханган ажиллахыг даалгажээ.

Түүнчлэн анги дэвших, төгсөх болон элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтыг хангаж, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, багш нарт үнэн зөв мэдээлэл хүргэж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа худал мэдээллээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа явуулах чиглэлээр орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, кибер аюулгүй байдлыг хангахад анхаарах чиглэл өгчээ.

Мөн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэлийг иргэдэд чирэгдэл, хүндрэлгүй зохион байгуулж, хүүхэд нь нэгдүгээр ангид элсэн орж буй эцэг, эх, асран хамгаалагчдад нээлттэй мэдээлэл өгөх, зөвлөмж, сургалт зохион байгуулахыг даалгасан байна.

ЕБС-ийн анги танхим, ариун цэврийн байгууламж, гадна талбайн засвар, үйлчилгээг энэ оны зургаадугаар сарын 18-ны дотор дуусгах, боловсролын байгууллагын ногоон байгууламж, орчны тохижилт, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгожээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • DR. UROLOGIST / 2019 05 сар 28/

    Хэрэв та өөрийн бөөрийг 780,000 доллараар зарахыг хүсвэл манай албан ёсны имэйлийг дараах хаягаар холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM

    Хариулах
  • DR.LT.COL PRADHAN / 2019 05 сар 28/

    Хэрэв та өөрийн бөөрийг 780,000 доллараар зарахыг хүсвэл манай албан ёсны имэйлийг дараах хаягаар холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 10/

    Яам нь аман дэрээ ингэж яриад бараг гучин жил болж гэнэ. гэсэн ч ачир дээрээ авах нь улам нэмэгдээд л байж гэнэ гэдэг үлгэр үргэлжилсээр...

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 10/

    33-r syrguuli ch gsen. zahiral zahirgaa n tegej helsen ged bagsh n heldeg ch etseg ehiin zovlol nertei gariinh n humuus um gemeer l ugaasaa jishig togtson bagshid 1 sayiig ogdog gej heleh um. minii medehiin ene jiliin 1-r angiinhan bugd bagshaa 1 saya togrog ogson

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 09/

    багш захиралгүй л нийлээд л ам нэгдээд л аваад сурчихсан шүү дээ эцэг эхийн зөвлөл нэртэй багшийн гарын хүмүүсл зохион байгуулж байдаг юмаа энэ явдал олон хүүхэд эцэг эхчүүдийг сэтгэл зүйн дарамтанд оруулж байнаа багш нарт ёс зүй гэж огт байхаа болиод удаж байна шүү САЙДАА

  • эмээ нь / 2018 05 сар 09/

    58-р сургуулийн12-р анги 200000төг5-р анги нь 35-50000төг авсаан үүнийг яаж зохицуулахвэ цогзолмаа сайдаа үүнийг зохицуулдаг сургуулийн захирал лав алга байнаа

    pf. pf.

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 09/

    pf. pf.

    Хариулах