Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар тус сумын харьяат малчин С-ийн хүү хоёр настай эрэгтэй Н энэ сарын 6-ны 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон байна.

Түүнээс хойш онцгой байдлын аврагчид болон ар гэрийнхэн нь хүүхдийг эрэн хайж байгаа ч өдийг хүртэл олдоогүй байна. Түүнчлэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин хоёр настай, эмэгтэй У нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ