Шинэ нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хүртэлх зам гэрэлтүүлэггүй юм уу? Ж.Бат-Эрдэнэ сайд аа

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2018 06 сар 21 ・ 4

   Монгол Улсад хийгдэж буй томоохон бүтээн байгууллалтын нэг нь Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын ажил юм. Нийслэлээс 32 км-ийн зайд орших энэхүү бүтээн байгуулалт 10-р сард ашиглалтад орно. Орчин үеийн шинэлэг бүхнийг цогцлоосон энэ онгоцны буудал руу Улаанбаатараас очих болон ирэхэд нэг том асуудал байгааг бид онцолж байна.

   Улаанбаатар хотын ойролцоо Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболд 2006 онд Япон Улсад албан ёсны айлчлал хийх үедээ анх тус улсын Засгийн газарт санал болгосоноор ажил хэрэг болж, эхлэсэн байдаг. Тус төсөл хэрэгжсэнээр Хөшигтийн хөндийд хамгийн сүүлийн үеийн гэсэн бүхнийг шингээсэн онгоцы буудалтай болж байгаа бөгөөд нээлт нь 2018.10.01-нд болно. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот Хөшигийн хөндийг холбосон авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 м, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн хурдны авто замыг бүтээн байгуулж, авто замын сүлжээг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал болон аялагч зорчигчдын ая тухтай зорчих нөхцлийг хангах зорилгоор хурдны авто замын барилгын ажил хийгдсэн.

    Гэвч нэг асуудал байгаа нь тус хурдны зам гэрэлтүүлэггүй байгаа юм. Таны харж байгаа энэ зураг 2018 оны 05-р сарын зураг. Зурагт үзүүлснээр хоёр урсгалтай, урсгал бүр гурван эгнээ энэ зам огт гэрэлтүүлэггүй нь харагдаж байна.  Анхнаасаа ч гэрэлтүүлэг хийгдэхээр төлөвлөөгүй ажээ. Тодруулбал 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 009 дугаар Авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаварт гэрэлтүүлгийн тухай нэг ч заалт, үг үсэг байхгүй байгаа нь гэрчилж байна.

    Өөрөөр хэлбэл анхнаасаа энэ замыг барих зураг төсөл буюу ажлын даалгавартаа замын гэрэлтүүлгийн ажлыг тусгаагүй байдаг. Үүнийг доорхи ажлын даалгаварын нарийвчилсан зурагнаас харж болно. Эндээс үзэхэд Хөшигтийн хөндийн онгоцны буудлаар үйлчлүүлэх гадаад, дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид, иргэд огт гэрэлтүүлэггүй харанхуй замаар зорчих болж байна. Гэрэлтүүлэггүй замын хувьд аваар осол гарах нөхцлийг бүрдүүлж өгдөг бөгөөд замын өнгө үзэмжинд муугаар нөлөөхийн зэрэгцээ жолооч, зорчигчдын эд хөрөнгө, амь насанд халтай юм. Ийнхүү шилдэг бүтээн байгуулалт хийж байгаа бол түүнийг дагасан бусад бүтээн байгууллатыг цогцоор нь шийдэхгүй бол жижигхэн алдаа хамгийн том аюул болдог гэдгийг холбогдох Яам, Засгийн газар, цаашлаад энэ цаг үед засгийн эрх барьж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх та анхаарна бизээ.

Бид энэ сэдвийг цаашид цувралаар хүргэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • taban medrehyigeeree tansaglan hyleej abah chag irnee!gehdee ta nar demiirel?../. / 2018 06 сар 24/

    demii chalchihaan bagasgaj hiij byteej baigaagaan demjeed hiisgelen demiirlee tag bolichih?chihtei byhen sonsoj nydtei bygd harah chag irne!

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 24/

    gereltyyleg, zamiin dyrmiin temdegyyd hurdnii hemjee zaasan um yuch baihgui ,,,um hiij surah boloogui baina daa mongoliin darga nar, tohijilt muu ,,,ter buudliin orchimd neg heseg nogoon zai baih shig baina archilgaagui zylegjyyleegui halzarsan um l baina

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 21/

    Яагаад ойлгохгүй байгаа юм бэ зам гээд зураг оруулаад тайлбарлаад байна шүү дээ наад замын зургийг гаргасан үйл явц маш но той айлын эзэмшил газар дайруулаад зураг гэргаад байдаг газар дээрэмдэх нэг сэдэл байх

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 21/

    Шинэ онгоцнууд буух буудлуу,эсвэл онгоцны шинэ буудлуу,юм бичих гэж байгаа бол уншиж нягтлаж байлдаа,

    Хариулах