Талийгч залууг хэрцийгээр зодож хөнөөсөн гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 08 сар 13 ・ 9

Энэ сарын 9-ний өдрийн 22:00 цагийн орчимд Зам, тээврийн хөгжлийн яаманд тус яамны дарга нар архидан согтуурч,  нэгнийгээ алсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энд болсон хэргийн талаар түүний найз Т.Сайнжаргал гэх залуу ингэж ярьсан байна. 

 Талийгаачийн найз  Т.Сайнжаргал яг газар дээрээ яг юу болсон тухай ийн өгүүлжээ.

Тэрбээр “...ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат). Тэр байтугай ээлжийн амралттай байсан н.Цэцэгмаа гэх Хүний нөөцөө “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм.

18:00 цагийн үед сайд нь талийгаач болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргаж. Талийгчийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19 цагаас эхлэн Б.Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгчийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон.

Талийгчийг яамны гадна орхиж орчихоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгчийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож. Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог!!!.

Хэрэг явдал болсноос хойшхи мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээллэж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой. Талийгч өөрөө хуульч, өмгөөлөгч байсан бөгөөд хувь хүний хувьд бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг тодруулж хэлье. Мөн архи дарс уудаггүй, жолооч аавын чадварлаг, зарчимч Төрийн албан хаагч байсан юм шүү. Ум сайн амгалан болтугай. Дөрвөн хөөрхөн үрс нь нулимстай үлдлээ. Нэг айлын элэг бүтэн амьдралыг сүйтгэлээ” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бичээч / 2018 08 сар 16/

    Энэ чинь төрийн нарийн биш шоронгын нарийн юм биш үү!долигнож яваа улс юу гэж болиулах вэ дээ! Мөнгөөр олсон албан тушаалаасаа хагцана штэ

    Хариулах
  • Z / 2018 08 сар 13/

    Ter hajuud bsan humuus, jijuur gej Mal Yu harj bsiin, bugdiig shuuj , bugded n hariuutslagaa onooh heregtei.

    Хариулах
  • Зочин / 2018 08 сар 13/

    ter ued baisan harsan hamt baisan buh humuus huuliin hatuu hariutslaga huleeh estoi ajlaa uguh ni hariutslga bish

    2
    Хариулах
  • Зочин / 2018 08 сар 13/

    zodoj baihad ni harj baisan humuus bolon tusgai hamgaaltiin dejur geed ter humuus yaagaad boliulaagui bas yagaad emnel duudalgui orhison zereg ni gaihaltai bn hunii ami nastai holbootoi asuudal bolood baihad yaasan hargis handlagatai hun ataatanguud bnaa bugd hatuu haroutslaga huleeh estoi ajlaa ugu

    2
    Хариулах
  • oh / 2018 08 сар 13/

    Hun zodoj alna gedeg bol araatnii aviraas ch dor, iim ymiig oohshuulj bolohgui, shuuh unen zovoor n yllah heregtei. Hedii uur hursen ch sanaatai bolon sanamsargui huniig zodno gej yu gesen ug ve.

    1
    Хариулах
  • Зочин / 2018 08 сар 13/

    шудрага иргэн гэгч гуай. битгий муу эр дайнд хөөрнө гэгчээр галд тос нэмээд бай за. маргааш чи ч санамсар болгоомжгүйгээс хүн алж мэднэ шүү. тэр үед бас нэг хөөрүү хулгайч чамайг ал цаазал гэж хуцах болно

    1
    Хариулах
  • Шудрага иргэн / 2018 08 сар 13/

    Махбал гэдэг энэ даварсан хулгайчииг цаазаар ав Эс бөгөөс шорнгийн атамануудаар алуул

    1
    Хариулах
  • Zochin / 2018 08 сар 13/

    Sanaatai bvlgelj hvnii ami hohirooson novshnuud baina tsomiig ni hatuu shiitge oorsdod ni medrvvl hog shaarnuud olnoos tusgaarlasan yum uu

    Хариулах
  • Зочин / 2018 08 сар 13/

    сайнжаргал өөрөө хамт уусан юм уу? яасан сайн мэдэж байх юм бэ? өөрөө харж байсан юм шиг л ярьж. харж байсан юм бол яагаад салгаагүй юм бэ?

    Хариулах