Геоморфологийг орхигдуулсан уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 08 сар 13 ・ 3

Газар зүйн хотгор гүдгэрийн судлал буюу геоморфологи рельефийн судалгааг орчин үеийн бүтээн байгуулалт, дэд бүтэцийн байгууламж, хот байгуулалтад шинжлэх ухаанчаар ашиглах явдал хангалтгүй байгааг энэ зуны бороошилтын байдал хаа сайгүй л нотлох шиг болов.

Баян-Өлгийн төвд 2 жил дараалан болсон их үер, хэд хэдэн аймгийн хар замын байгууламжид гарсан эвдрэл гэмтэл, Улаанбаатар хотын дэд бүтцийн зарим эвдрэл, Дорноговь аймагт гарсан төмөр замын осол зэрэг нь цөмөөр геоморфологийн ба цаг уурын хүчин зүйлийн нэгтгэсэн судалгаа ба түүний хэрэгжүүлэлтэд муу анхаарч байгааг тодоор харуулав. Аадар бороо ба түүний хор хөнөөлийн тухай нэгэн өгүүлэлд нэгж цагийн хугацаанд 50 мм хур тундас орвол хүчтэй аадар, 80 мм-ээс илүү хур тундас орвол үер болдог гэсэн дүгнэлт гарсан байна. Чухам хэдий хэмжээний хур тунадас үерийн аюултай байдгийг цаг уурчид тодорхой хэлж чадах биз ээ. Гэвч энэ хүчин зүйл газар зүйн хотгор гүдгэрийн байдал (рельеф тогтолцооноос) ихээхэн хамаарч байх шиг санагдана. Хоёр жил дараалан Өлгий суманд болсон үерийн гамшгаас харахад геоморфологийн судалгааг хангалтгүй хийсэн, далан сувгийн ус хаах ба нэвтрүүлэх хүчин чадлыг болон аадар борооны эрчмийн тооцоог гүйцэт тооцоолоогүйтэй холбоотой мэт харагдана. Энд уул хөндийн налуу талбайн ерөнхий хэмжээ, уулын налуугийн өнцөг, үерийн усны урсацын эрчим зэргийг нэгтгэн авч үзэх ёстой гэдэг нь тодорхой харагдаж байна. Зарим аймгууд ба улаанбаатар хотын авто замын эвдрэл, үерийн улмаас гарсан төмөр замын осол зэрэг нь геоморфологийн болон цаг агаарын хамтарсан судалгааг огт анхаардаггүй болсонтой шууд холбоотой ч байж болзошгүй. “Хонины найр” кинонд ардын жүжигчин Чимэд-Осор агсан өвөлжөө барьж буй залуучуудад сургамжлан хэлсэн үгийг мартмааргүй санаж явууштай. Ерөөс монголын нүүдэлчин малчид эрт дээр үеэс цаг агаарын маш сайн судлаач, газар зүйн шинжээчид байсныг 4 улиралын нутаг сонголтоороо сайтар нотолдог. Харин орчин үеийн монголчууд ус цаг уур,геоморфологийн харилцан үйлчлэлийн хүчин зүйлийг орхигдуулан хот байгуулж байгааг Улаанбаатар хотын өнөөгийн нүүр царайнаас тодхон харж болно.

Л.Лхагва


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • junai / 2018 08 сар 13/

    er n zamiin ajild ih mungu tuluvluud tuuneesee saaj bayjaad bagahan munguur hulih zam tavidagiin gai boroonoor ilchlegdej bn uund namuud biesee muulaad hereggui dambaochir, mundagbaatar geh met tuluulugch nar belen haruulj ugsun shuu ushuu olon humuus bgaa!

    Хариулах
  • Зочин / 2018 08 сар 13/

    er ni mongolchuud ungu munguur xaraad 20 iod jil bolsnii gai ni ene baixgui yu xariutslaga gedeg yum er baixgui ajil xiixdee germanuud shig xiideg yum baixgui xariutslagii ni undursguud tsalingii ninnemeed ugux xeregtei shuu dee odoo eruusuu 4 jil argatsaaj ulsiin xurungunuus idej xyalbarxan bayajix

    Хариулах
  • Батсайхан / 2018 08 сар 13/

    Маш зөв асуудлыг дэлгэжээ. Газрын хэвгий налуугийн үзүүлэлт, ус хураах талбай, хэрчигдэл, сайр, өндөршил, хөрсний хэв шинж, ургамалшил гээд олон үзүүлэлтийг харгалзан загварчлах шаардлагатай. Тооцоолох багаж, төхөөрөмж сайжирсан энэ цаг дор сэтгэл, мэдлэгт түшиглэхэд бүгд л боломжтой санагдана. Мана

    Хариулах