ШШҮХ-ийн шинжээчдийг цагдан хорьлоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 09 сар 12 ・ 2

Цагдаа, АТГ-аас хамтарсан ажлын хэрэг гарч ШШҮХ-д ажилласан байна. Улмаар тус газрын сэжиг бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийг 30 хоног саатуулахаар боллоо. Тодруулбал прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг  2018-09-10-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна.

Хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид юм байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 09 сар 13/

    МАШ ЗӨВ. НААНА ЧИНЬ ТОМ МАФИЙН СҮЛЖЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ

    1
    Хариулах
  • Зочин / 2018 09 сар 12/

    Больж,маш зөв арга хэмжээ,аль эрт ингэх байсан юм,хэрэг хэрэг биш болдог хамаг л булхай энд байсан,эдний гайгаар ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсэн хуульчдийн нэр хүнд олон түмний дунд яаж унаж байлаа,маш сайн шалгаж,хэрэгсэхгүй болгогдсон ноцтой хэргүүдийг сэргээж шалгах цаг болсон,АТГ-Цагдаагын

    1
    Хариулах