Дөрвөн давхрын тагтнаас унах гэж байсан хүүг аварчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 09 сар 13

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багт таван давхар нийтийн орон сууцны дөрвөн давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.
 
Дуудлагын дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн  таван алба хаагч очиход тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү 5 настай эрэгтэй Ж нь цонхны гадна талын тавцан дээр зогсч байсныг аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Хүүгийн хувьд гэртээ ганцаараа байсан бөгөөд гаднаасаа цоожлогдсон байжээ.
 
Онцгой байдлын газраас мэдээлж буйгаар гэрт нь цоожилж үлдээсэн бага насны хүүхдүүд галд түлэгдэх, өндрөөс унаж амиа алдах зэрэг эрсдэлтэй зүйлд өртдөг тул эцэг эхчүүд, асран хамгаалагч нарыг гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээхгүй байхыг, мөн гаднаас түгжихгүй байх, цахилгааны утсаа ил гаргахгүй байхыг анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх