2018 оны 10-р сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээн хэргийн газраас зугтаасан.

Улмаар тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ын уул руу зугтаасан талаар бид мэдээлсэн. Харин ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдэн ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад өнөөдөр 11:00 цагийн үед яаралтай хагалгаанд оруулжээ. Гэвч дөнгөж сая хагалгаа амжилтгүй болж тэрбээр нас барсан байна.

Оргон зайлсан гэмт этгээдүүд цагдаагийн алба хаагчийг 5 км газар машинаараа чирснээс болж тархи нь бяцарч, биедээ хүнд гэмтэл авсан талаар эмчлэгч эмч нь ярьжээ. Ар гэрийнхэн нь гадагшаа явж шаардлагатай гэсэн бүх эмчилгээг хийлгэх хүсэлтэй байсан ч эмч нар хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай, тээвэрлэлт хийх боломжгүй гэсэн хариу өгсөн тухай мэдээлж байсан юм.