Монгол хүүхдийн шударга байдлын үнэлгээ буурч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 07 ・ 4
 
Монгол дахь Хүүхдийг ивээх сангаас “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны дүнг танилцууллаа.
 
Уг судалгааг олон улсын “Транспаренси Интернэйшнл” байгууллагатай хамтран 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв болон Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийг хамруулсан байна. Дунд ангийн зургаа, найм, аравдугаар ангийн 2191 хүүхэд болон хөгжпийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудын сурагчид хамрагдаж, фокус бүлгийн ярилцлагад 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн төлөөлөл оролцжээ. Энэ үеэр хүүхдүүд анги дэвших тусам шударга байдлын үнэлгээ нь буурч байдгийг мэргэжилтнүүд тогтоожээ.
 
Учир нь, худал хэлдэг, хууран мэхэлдэг хүмүүс шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг гэсэн хандлага хүүхдүүдийн дунд бий болсонтой холбоотой ажээ. Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл судалгаанд оролцогчдын 50.2 хувь нь “зөвшөөрнө” гэжээ.
 
Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 70 гаруй хувь нь “Үргэлж шударга байх боломжгүй” гэж үзсэн бол 43 хувь нь “Худал хэлдэг, хууран мэхлэгчид нь шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг” гэж хариулсан нь бидний санааг зовоож байна гэж Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон онцлов.
 
Г.Сүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ДУЛМАА / 2018 12 сар 08/

    СУДАЛЖ МУДЛААД БАЙХ НЬ ЯАХАВ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭС ШИРХЭГ БҮРЭЭРЭЭ ШУДАРГА БАЙЖ НИЙГЭМД, ХҮҮХДҮҮДИЙН ӨМНӨ ҮЛГЭР ЖИШЭЭ ҮЗҮҮЛЖ ХАЙРЛАДАА

    Хариулах
  • ДУЛМАА / 2018 12 сар 08/

    За одоо хүүхэд тэгж ойлгохыг юу гэж тайлбарлах аа мэдэхгүй л байна даа Зарим хүүхдүүдийн шударга эцэг эхчүүд нь яг амьдрал дээр шударга байснаараа хохироод байхад хамт амьдарч орчлон ертөнцийг таниж ядаж байгаа нялх хүүхдүүд шударга байснаараа өөрсдийн эцэг эх шигээ хохирох юм байна гэж ойлгоноо үүн

    Хариулах
  • Сувд / 2018 12 сар 07/

    За багш нарыг баахан хичээл ес дүгээр ангиудад заалгаад баахан янз бүрийн шаардлага тавиад байсан удирдлагын акедемын багш одоо үр дүн гээд иймэрхүү худлаа мэдээлэл бичээд өглөө дөө ер нь та нөхөд өөрсдөө үнэнч шударга байж хүүхэд шударга байна шүү Одоо багш эцэг эх нь шударга бишээс хүүхэд шударга

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 07/

    Монгол улсыг бүр үгүй хийх хүмүүс бэлтгэгдэн гарч байна даа. Үнэн харамсалтай. Ийм хүүхдүүдийн эцэг эхэд гүн эмгэнэл илэрхийлье.

    Хариулах