Сансарын "KFC"-ийн ажилчдыг буутай этгээд айлган сүрдүүлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 10

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 08-ны 05:50-д хүлээн авч шалгахад Тус зоогийн газар БЗД-2 хороонд оршин суух хаягтай “Э” /эрэгтэй 40настай/ согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтанууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсаныг таслан зогсоож ПБ-4-2 маркын хийн гар буу, 2ш сумны хамт хураан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх