Жүжигчин Бархүү, Фрийзон хамтлагийн дуучин Энхтөр, Наки, Хишигдалай, Эгшиглэн, Жимсээ, Увертюра хамтлагийн дуучин А.Шинэбаяр, "Гангараа" Мөнгөншагай, Э.Болор-уянга, Улсын Филармонийн дуучин Насанбуян, Хулан, Флаш хамтлаг, Гүүдбойс зэрэг үе үеийн дуучид Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн багш,хөгжмийн зохиолч, яруу найрагч С.Ганчимэгийн  шавь юм. Өнөөдрийн байдлаар түүний 200 гаруй шавь Монголын урлагт зүтгэж байгаа бөгөөд 60 гаруй нв Соёлын тэргүүний ажилтан болсон байна.

Түүний шавь нар багшдаа зориулан энэхүү дууг дуулж, дүрсжүүлсэн байдаг.

Бусдын хүүхдийн төлөө цаг наргүй зүтгэж төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж байгаа түүний баярт агшныг бид маргааш хүргэх болно.