Холливудын элит хос албан ёсоор саллаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 16 ・ 2

 

Холливудын элит хос Анжелина Жоли, Брэд Питт нар албан ёсоор салжээ. Тэд 2014 оны наймдугаар сард гэрлэсэн ч А.Жоли 2016 оны есдүгээр сард гэр бүл цуцлуулах өргөдлөө өгсөн байсан юм. 

 Анжелина Жоли “эвлэршгүй зөрчил”-ийн улмаас Брэд Питтээс салах өргөдөл гаргасан гэж Жолигийн өмгөөлөгч Роберт Офер тухайн үед мэдэгдэж байсан билээ. Жүжигчдийн хөрөнгө хуваах тухай хэлэлцээр дуусгавар болоогүй ч шүүхээс тэднийг “ганц бие” статусыг бататгасан шийдвэр гаргасан байна. Тэд хөрөнгө хуваах хэлэлцээрийг дуусахаас өмнө гэрлэлтээ салгахыг хэн, хэн нь хүссэн ажээ.
Английн “The Sun” сонины энэ сарын 12-ны дугаарт гэр бүл салах үйл явцыг А.Жоли удаашруулж байгаа, тэрбээр нөхрөө гэр бүлдээ буцааж авчрах хүсэлтэй гэсэн нийтлэл гарсан ч жүжигчид ийнхүү хоёр тийш болов.
 
Харин Хойд Америкийн хэвлэлүүдэд Брэд Питтийг жүжигчин Шарлиз Теронтой хайр сэтгэлийн холбоотой болсон гэж өнгөрсөн нэгдүгээр сараас хойш бичсэн байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: