Цус ойртолтоос аврах ТӨМӨР ЗАМ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 17 ・ 1

Монголын төр байгалийн баялгаа тэр дундаа нүүрсээ хэрхэн зарах учраа олохгүй явсаар хэдэн арван жилийг үдэж байна. Нүүрсээ хүрздэж, шланзаар зөөдөг Монголыг дэлхийн “хар алт”-ны зах зээлээс шахах өдрүүд айсуй. Австрали улсад болсон үерийг харж, баярлаж баясахаас өөрийг хийдэггүй биднийг дэлхий шоолдог. Өмнийн говьд үүссэн нүүрс тээврийн машины очерыг “дэлхийн хамгийн урт түгжрэл Монголын талд үүслээ” хэмээн шоглосон цаг саяхан.

 

Ингэж баалуулсан Монголын Засгийн газар нүүрсээ түгжрэлгүй тээвэрлэх нэг арга  олжээ. Тэр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам тавих тухай Засгийн газрын шийдвэр. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газар ийм шийдвэр гаргав.  Хэнийх нь толгой “хамуурсан” юм бүү мэд.

 

 

Бидэнд нүүрсэндээ зориулсан, гүйцээх ёстой төмөр зам бий. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замд улсын 730 тэрбум төгрөгийг аль хэдийнэ зарлагадчихсан. Энэ төмөр зам 56.6 хувийн гүйцэтгэлтэй. Хар ухаанаар бол хайрга асгаад, дэр мод тавин төмөр замаа байрлуулан угсрахад үлдэгдэл 43.3 хувь нь бэлэн болох зам. Тэгвэл яагаад 50-иас илүү хувийн гүйцэтгэлтэй замаа хойш тавьж, ор мөргүй байгаа хөндлөн замыг тавихаар болов? Тавантолгойн нүүрсийг Гашуунсухайтыг чиглэсэн 267 км замаар бус Зүүнбаянгаар дамжуулан 414 км явуулах шаардлага юунд оршино вэ?

 

Олон нийтийн асууж, эдийн засгийн салбарынхныг эргэлзээнд оруулсан энэ асуултын хариуг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өгчээ. Тэрбээр өчигдөр болсон АмЧамын уулзалтын үеэр “Энэ зам нийгэмд өөрчлөлт бий болгож, хүмүүс аймаг дамжиж шилжиж, солилцоо бий болно. Цаашдаа хөндлөн замыг аль болох тавих хэрэгтэй, Дорнодоос Говь-Алтай чиглэлд ч юмуу. Цус ойртолт ихсэж байна гээд буй. Тэгвэл үүнд ч нөлөөлөх, улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам” гэж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ач холбогдлыг тодорхойлжээ. Тэгэхээр Зүүнбаянгийн төмөр зам нүүрс тээвэрлэх зориулалттай бус Монголын хүн амыг цус ойртолтоос аврах удамзүйн ач холбогдолтой бололтой. Төрийн сайд өнөөдрийн нүүрс бус маргаашийн ирээдүйг харжээ.

 

Монголын нүүрс шахагдах уу

 

Монголын Засгийн газар хүрз жоотуу барьсан цэргүүдээрээ газар ухуулж байх хооронд нүүрсний экспорт биднийг тойрон одох бололтой.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2019 04 сар 18/

    Энэ зөв сэдэв шүү 5 толгойгоо хятадын төмөр замтай холбоогүй байж зүүн баян тэгээд орос мөн далайд гарах биднийг үлгэр ярисаар суутал нүүрс түлхийг олон улсад хорих байх аа даа

    Хариулах