Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг. Тухайлбал,  "Миний хоёр жаргал", "Белые рози" буюу "Цагаан сарнай", "Энх өглөө", "Шинэ жилээр", "Чам руу", "Миний дурласан бүсгүй"  зэрэг дуунууд нь олны сайшаалыг хүртсэн.

2017 онд "Миний дурласан бүсгүй" хэмээх анхны цомог, тоглолтоо АСА циркт амжилттай тоглож, үзэгчдээсээ халуун алга ташилтыг авч байсан билээ. Мөн XX  зууны шилдэг дуунуудаас сэдэвлэн сонгож, зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилэн, өвөрмөц хөгжмийн найруулга, өнгө аястай, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, 21-р зууны хүүхэд, сурагч, төгсөгчддөө зориулан "Сурагч насны дурсамж" нэртэйгээр гаргасан билээ.

Тэгвэл үргэлж шинэ содон зүйлийг эрэлхийлж байдаг дуучин Хүрэлээ  "Мөрөөдлийн зүг"-ээр энэ хаврын тэсрэлтийг хийхээр зэхэж буй бололтой. Учир нь "Мөрөөдлийн зүг" тун удахгүй... гэх өнгөлөг, гэгээлэг постерыг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Түүний энэ постер юуг өгүүлж байна вэ?  Кино концерт уу эсвэл шинэ клип үү. Үгүй бол ТОГЛОЛТ уу, Ямартай ч түүний энэхүү постерын учиг тун удахгүй тайлагдах нь биз ээ.