СКАЙтелийн сим картаар нийтийн тээврээр зорчдог боллоо

Бизнес ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 04 сар 18

СКАЙтелийн сим карт болон нийтийн тээврийн U-Money картыг хослуулсан NFC сим карт худалдаанд гарлаа.

Та олон төрлийн карт биедээ авч явахгүйгээр зөвхөн гар утсаа уншуулаад  автобусанд суух боломжтой.

Эрхэм хэрэглэгч та сим картаа ашиглан нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд СКАЙтелийн төв Плаза салбараас шинэ NFC сим авах бөгөөд, шинэ хэрэглэгчийн хувьд NFC сим карт дээр шинэ дугаарыг тусад нь авна.

Урамшуулал:

  • NFC сим авсан эхний 100 хүн автобусанд суух 5 эрх, мөн 3 сарын турш сар бүр 10GB датаг урамшуулалд авна.
  • 6 сар тасралтгүй дугаараа ашигласан, сар бүр 10000₮ дээш цэнэглэлт хийсэн урьдчилсан төлбөрт үйлчилгээний эхний 1000 хэрэглэгчид 3000₮ -р симээ солиулна.

Санамж:

  • Юуны өмнө таны гар утас NFC дэмждэг андройд үйлдлийн системтэй байх
  • Гар утасны NFC тохиргоог ON болгож нээсэн байх.
  • U-Money цэнэглэхдээ гар утсаа цэнэглэгч төхөөрөмжид уншуулна.
  • NFC сим картын үнэ 15000₮


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх