Лам, бөө, зөн билэгтнүүд залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа юм биш үү?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 05 сар 09 ・ 10

Мухар сүсгийн номлогчид хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй яваад л байх уу?

Монгол улсын эрүүгийн хуулийн 148-р зүйлд "бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах" тухай, залилангийн хэргийн тодорхойлолтыг зааж өгчээ. Тус зүйлийн 1-т “өмчлөх эрх” гэдэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХИЙГ ОЙЛГОНО гэж заажээ. Тус зүйлийн 2-т "хуурч мэхлэх арга" гэдгээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ гэж заажээ.

2017 оны Үндэсний Статистикын Хорооноос гаргасан гэмт хэргийн статистикын хураангуйг харвал Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн 10 гэмт хэрэг тутмын 6 нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, харин  өмчлөх эрхийн эсрэг 10 гэмт хэрэг тутмын 7 нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 6 нь хувийн өмчийг хулгайлах, 2 нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг байжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тоо 2012 онд 9,023 байснаас жилд дунджаар 17%-аар өсч 2018 оны эцсийн байдлаар 22,468-т хүрчээ. Дээр дурдсан бусдын эд хөрөнгөд халдсан гэмт хэрэгт санхүүгийн залилан, хулгай, дээрэм гэсэн хэдхэн л гэмт үйлдлүүд багтжээ.

Тэгвэл хүмүүсийн (эхчүүд, тэтгэвэрийн хөгшид, залуучууд) мэдэхгүй боловч сайн, сайхныг хүсэмжилсэн сэтгэлийг ашиглан мөнгийг нь залилан авдаг элдэв ид шидийн багш гүрү нар, сүм хийдийн лам нар, ид шидтэнгүүд, фантаз номлогчид мөн адил бусдын эд хөрөнгийг хууран, залилж байгаа хэрэг биш үү? Тэд мөн адил эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаа хэрэг биш үү? Тухайн хүний хөдөлмөрөөрөө олсон мөнгө бол тэр хүний эд хөрөнгө биш хэрэг үү?

Тэдний зааж, номлож байгаа зүйл нь дэлхийд хаана ч хүчинтэй, баталгаатай мэдлэг яг мөн үү? Дэлхийн томоохон их сургуулиудад, академийн байгууллагуудад очоод мэдлэгийн томчуудын өмнө тухайн сэдвээрээ эхлээд лекцээ тавиад ир гэвэл юу болох бол?

 

Ерөөсөө эхлээд зөн билиг, ид шид, мэлмийн нүд, ямар нэг ирээдүй өнгөрсөнийг хардаг, ном тарни уншиж аргалж, хөөж туудаг, баяжуулдаг, ажил бүтээдэг тархиндаа хар нүхтэй нөхдүүдийн лекц, сургалтыг эхлээд дэлхийн том сургуулиудад сургалтын хөтөлбөрөө баталгаажуулж, докторын зэрэг хамгаалах шаардлагатай бол нэртэй том профессорын удирдлага дор дипломын ажлаа хамгаалаад, олон улсын шинжлэх ухааны нэртэй сэтгүүлүүдэд дипломын ажлаа хэвлүүлж, дор хаяж 10,000 удаа бусад (олон улсын) шинжлэх ухааны мэргэжилтнүүд тухайн ажлы нь иш татаж, шүүмжилж, эх сурвалжы нь шалгаж, эцэстээ олон улсад баталгаатай гэдэг нь нотлогдсон үед л олон нийтэд нээлттэй сургалт, семинар явуулах ёстой биш үү?

Хэрэв ингэж олон улсад баталгаажаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй, эх үүсвэр нь тодорхойгүй, үнэн худалы нь ялгах боломжгүй ид шидийн худал хуурмагаа бусад хүмүүст үнэн мэт, бодит мэтээр сурталчилан, хариуд нь мөнгө авсан бол энэ өөрөө бусдын эд хөрөнгийг хууран, залилсан гэх Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 2-т шууд хамаарах биш үү?

Тус зүйлийн 1-т заасан АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХ-г хэн олгох вэ? Эрхээ яаж эдлэх вэ?

Дээр нь нэмж дурдахад, хэрэв зөн билгийн, мэлмийн нүдтэй, ирээдүйг эсвэл өнгөрсөнийг хардаг эсвэл аялдаг, ном тарни уншиж аргалдаг, эдгээдэг, баяжуулдаг, бороо оруулдаг, туяагаар эмчилдэг нөхдүүдийн олон нийтэд сурталчилж байгаа “ид шид” нь олон улсад баталгаагүй (олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээр дэлхийн мэдлэгийн томоохон институциас баталгаажсан, бусад шинжлэх ухааны мэргэжилнүүд бичсэн материал, түүнд ашигласан эх сурвалжуудыг нь шалгаж, асууж, шүүмжлэх боломжтой гэсэн ойлголтыг хөндөв) болох нь нотлогдвол тэдгээр ид шидтэнгүүд хүн төрөлхтөний баталгаатай мэдлэгийн нэрийг ашиглаж бусдыг хуурсан, мэддэг мэт худал дүр исгэж бодит байдлыг нуун дарагдуулсан гэмт хэрэгт унана гэсэн үг болж таарах нь ээ? Тэдэнд их сургууль, академийн цол олгож, гэмт үйлдлийг нь өдөөж, өөхшүүлсэн хүмүүс, албан байгууллагууд, боловсролын байгууллагууд хам хэрэгтэн болж таарах нь ээ?

 

Шарын шашны лам хүн уул нь номоороо бол орчлонгийн бүх нүглийг тэвчих ёстой юм байна. Мөнгө бол нэг нүгэл нь. Гэтэл миний ажил бүтэх үү, би сайн хүнтэй учирах уу, би гадаад явж чадах уу гэсэн аргаа барсан хүмүүст ухаарлын сургаал хайрлаад явуулахын оронд өгсөн мөнгий нь халааслаад авсан бол тэр лам дан ганц шашныхаа хуулийг зөрчөөд барахгүй эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл биш үү?

Яг ирээдүйг харж чадах уу? Үнэхээр ирээдүйг харж чаддаг байсан бол хүмүүс хууртсаар, хууртсаар нэг л өдөр сайн хань, асар их мөнгө, баяжуулах тарнийн нууц, ажил бүтээдэг үрэл, төрөл бүрийн шившлэгийнхээ үр дүнг хожмын нэг өдөр та нараас нэхнэ гэдгийг харж чадсангүй юу? Мөнгий нь халааслаад золгсохгүй Монгол хүн энэ сайхан шашныг ойлгодоггүй үхэр мал учираас өөртөө гомд гэж давхар доромжилсоор байх уу?

Өгөө аваа тэнцэх нь хүний хорвоогийн шударга ёс учираас Монголчууд мөнгөө өгч барсан учир одоо хариугаа нэхэж, шаардаж авч, шударга ёсыг тогтоох цаг болжээ. Хууль бол шударга ёсыг хамгаалдаг хэрэгсэл мөн биз дээ? Аливаа халдлагаас хамгаалах эрхийг хэрэгжүүлэх хэрэгсэл нь хууль мөн биз дээ?  

Бодит байдал дээр дан ганц лам ч биш ирээдүйг харж чаддаг гэж дүр исгэсэн бол шашны хувцас өмсөж, хийдэд сууснаар бодит байдлыг гуйвуулсан, эсрэг талаа тухайн дүр төрхөөрөө хууран мэхэлсэн, хууран мэхлэх үйл ажиллагаагаа үгээр, үйл хөдлөлөөр илэрхийлсэн буюу Эрүүгийн хуулийн 148-р зүйлийг илт, тодорхой зөрчиж байгаа хэрэг биш үү? Тийм гэмт хэрэгтнийг хаацайлан, өөрийн ивээл дор байлгах ямар ч сүм хийд бас 148-р зүйлийг зөрчиж байгаа хэрэг биш үү? Гэтэл гэмгүй хүн шиг гэмт үйлдэл, гэмт хэргээ үйлдсээр, олон гэнэн, гэмгүй эмэгтэйчүүд, хөгшид, залуучуудыг хохироосоор л байх уу?

Монголын төр ард түмнээ ид шидтэнгүүдэд, тархиндаа хар нүхтэй дүр исгэгч нарт залилуулан, эд хөрөнгөөрөө хохирохы нь хараад л суух хэрэг үү?

Хүн төрөлхтөний мэдлэгийн эсрэг нулимж, ид шидтэнгүүд, дүр исгэгч нарыг өөхшүүлээд л суух хэрэг үү?

АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХ гэж хоосон үг бичсэн хэрэг үү?

Моралтай Монгол Сан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 12/

    Bitgii olon yum solior bid lam buu deer ochih vgvigee cham shig yumaar zaalgahgvi. Hvnii hergiig bvteej baival ochino. Harin chi l ochihgvi bai

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 12/

    Bitgii olon yum solior bid lam buu deer ochih vgvigee cham shig yumaar zaalgahgvi. Hvnii hergiig bvteej baival ochino. Harin chi l ochihgvi bai

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 12/

    ZA .ZA .BOLIO . BOLI .GADNIIHAND .NANAI BUU .UDGAD .YAMAR HAMAA .BNA UURSDUU .AIGAAD BHIIG BODWOL .NOITOI YUMNUUD .DALD .UHAANTNUUDIIG .MAANI .UGUI HIIH.NI .UU HOINOIS .IREED .HOT .MANAIH .HITOND .OROID .HONI .NANAIH GEDGIIG TAS . TSOHIH . HEREGTEI!!!

    Хариулах
  • Бат / 2019 05 сар 11/

    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 11/

    Маш зөв олон хүн дэмжинэ

    Хариулах
  • hylgaich luibarchin syrgaalgyi bydyyleg alan hyadagch nar aa syrga?... / 2019 05 сар 09/

    ene niigemeen zaschihaad hyz!!!!gelegnyyd ee!!hydal hyyrmag hyyli nertei chaas yildberleed heregggyi ee!!!hyn bolohiig ni bagaas ni syrga?./...odoogiin luibarchidaa soron orond ni oryylaj syyheer syysen sig baizgaa!!!tyynees bys?sasin nomond halgaitai yum er boloogui ee!!

    Хариулах
  • ene ylas oron byheldee hyibaldaan hydal nygeleeree dyyrsenees hen ni ch heniigee helj chadahaan bolijee?? / 2019 05 сар 09/

    Mongolchyyd aa!!negee ardchilaliin altan haraazainyyd haichsan be?...ardchilal geed dongodood baisan odoo yu bolob?...bygd hylgaich hydalch,alyyrchin,bank dampyyryylaj mengetei bolson luibarchingyyd,asar ikhe lezench ezemssen hydalchyyd,hyn alj hyree talagchid bolson biz dee!!bygdeeree medej baigaa

    Хариулах
  • Arban har nygeldee ymbaj baigaa Mongol bol hezee ch eedtei zyil dyylahgyi ee!!! / 2019 05 сар 09/

    Delhiin byh yndestengyyd ikhe baga ch sasintai!!!gehdee ta nar sig sasingyi boloh sanaatai ni cheen!!!hyn yamar yedee sasintai hyn boldog be?gebel hymyyjil heregtei bolood l...tiimees ene munhaglal zonhiloj baigaa ene chag ye chini bygdiig tegstgej chadahgyi ee!!hereb ee!tegbel byryy zamaar bydaa te

    Хариулах
  • Yaj beltgegdeh be?geed olon asyyltyyd yldene?ene bygd bol ta nart onisogo hebeer bna?.... / 2019 05 сар 09/

    Odoo ta nar ingej yarhiaan boli?Hooson tolgoinuud aa!!ta nart oyunii yamarch yhaan alga?deer ni munhagiin hargyi dallasan bna!ta bichej baigaagaan ynen geed sanachihsan bna!getel ynen gedeg ni gadaad tald ni baina?uuniig medeh yy?Haranhui bydyyleg Mongol ylas eneeder demii chalchihaas emne eersdiige

    Хариулах
  • Бат / 2019 05 сар 09/

    Дэлхийн олон милиард хүнээс шашингүйн үзэл номлолтой нь соц-аас улбаатай монголчууд юм даа шашин шүтлэг бөө мөргөлөөр минь та бүү оролд бусдаар бол яасан ч яахав

    Хариулах