Дуулиант долоо

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2014 11 сар 28 ・ 1

2014 оны 11-р сарын 24-29 хүртэлх  өдрүүдэд улс орын амьдралд өрнөсөн  анхаарал татах үйл явдлуудыг онцолон тоймлж байна

Ч.Сайханбилэгийн том толгойлж гаргасан шүүүмжлэл дагуулсан шийдвэр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 11-р сарын 26-ны өдөр болж   Ерөнхий сайд Ч.Сайханбилэг том толгой гарган Касгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын  дарга нарыг томилсон.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Р.Чингисийг, Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж Б.Ариунсанг тус тус томилсон.  Гэвч энэ нь шийдвэр нь  ихээхэн шүүмжлэл дагуулж, хууль бус байсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг.  

Ч.Сайханбилэг анхны томилгоонуудаараа засагт хамтрахаар урьсан МАН, МАХН, МҮАН, ИЗНН-ыг хулхидсаар байх болно гэдгээ харуулав. Учир нь намуудыг зөвшилцөлд урьчихсан хойгуураа дөрвөн агентлагын даргыг  шөнө дөлөөр томилж орхилоо гэх өнцөгийг  24tsag.mn сайт гаргасан бол цахим хуудсаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар билэгдэлдээ машид анхаарч байна. Татварынхаа хөрөнгийг арвижаасай гэж Ариунсан, хууль журмыг сахиулах цагдаадаа Чингис, тагнуулдаа хурц нүдтэй, соргог бай гэж Хурц, хүмүүжигчид билэггүй муу зүйл бодохгүй шүү гэж Билэгт нэртэй хүнийг томилсон гэнэ гэх хошигнол явж байна.  Томилгоонд хамрагдсан нөхдүүд  нотой гэдгийг   Тамга барьж, даргын ордод төрөгсөд  нийтлэлээр хөндсөн байгаа.

Ачигч автомашины төлбөр 55000 төгрөг боллоо

Автомашины зогсоолын журам зөрчиж, зогсохыг хориглосон газар тээврийн хэрэгслээ байрлуулсан иргэдийн тээврийн хэрэгслийг ачиж түр саатуулах байранд хүргэдэг болоод удаж байна.

Тэгвэл чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардал 70-80 мянган төгрөг байсан. Үүнийг өнөөдрөөс 55 мянган төгрөг болгож бууруулахаар болжээ. Гэхдээ 30 километрээс хол зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол километр тутамд 1700 төгрөг нэмж тооцохоор болсон байна.

“Монос”-ыг шүүсэн нь

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь 2014 оны 08 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд тус эмийн санд жор баригчаар ажиллаж байхдаа “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосон. Үүний улмаас Г.Маралмаа, Н.Анунгоо, М.Сайн-Алдар,  Г.Төгөлдөр, П.Баасандорж,  Б.Тамир, Э.Мандах, П.Нандин-Эрдэнэ,  А.Хувьтөгөлдөр, А.Энэрэл,  Г.Цэгээн, М.Мэргэн,  Н.Онжил, Т.Анужин нарын 14-н нярай хүүхдүүд фенобарбиталын цочмог хордлого бүхий хөнгөн зэргээр, 2 нярай болох Э.Хулан, Т.Оюунцацрал нар фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргээр хордсон юм. Энэ хэргийг  хуулийн байгууллага шалгаж дуусаад харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Ннярай хүүхдүүдэд тус эмийг олгохдоо том хүний тунгаар олгосон  “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноосон. Гэхдээ  хөл хүнд болохоор хорих ялыг хоёр жилээр хойшлуулсан.“Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсд нэг жилийн хорих ял өгч, ялыг тэнссэн байна. Харин эм борлуулдаг Монос компанийнхан ямар ч хариуцлага үүрсэнгүй. “Бидний хүүхдүүд эмэнд хордсоноос хойш байнга өвдөж, эмнэлэгт үзүүлж,  хэвтэн эмчлүүлж байгаа. Цаашид ямар ч хүндрэл үүсэхийг хэлж мэдэхгүй тул айдастай амьдарч байгаа.  "Монос" компани хордсон 16 нярайн ар гэрийнхэн тус бүрд нь 1.5 сая төгрөг л өгсөн. Энэ мөнгийг хүүхдээ эмнүүлэх, нааш цааш явах гээд хэрэглээд   дууссан. Үүнээс ч илүү зардал, чирэгдэл гарцгаасан. Монголд сэтгэл санааны хохирол, цаашид учрах эрсдэл гэдгийг тооцож үздэггүй юм байна даа. Тэр муу хоёр эм баригчийг шоронд явуулах сонирхол алгаа. Алдаа гаргасан нь үнэн ч бидний хүүхдүүд амьд сэрүүн байна" гэдгийг  16 нярайн эцэг эх  хэлж байсан юм.  Үр  хүүхэдгүй юм шиг  “Монос”-ын удридлага ялаас мултарч, гэмгүй юм шиг алхах нь  ёс зүйд хэр нийцэх юм болдоо... Шүүх хурлын талаарх дэлгэрэнгүйг  ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эцгийн дарамтнаас болж эх, үр уулзаж чадахгүй байна

Н.Д хүү энэ жил гурван настай. Ээжтэйгээ уулзахыг хүсдэг ч аав нь уулзуулдаггүй. Ээж нь уулзах гэж ирэхээр зоддог. Түүний нүдэн дээр аав, өвөө нь ээжийг нь зодож байсан. Аав нь архи уулгасан талаар, ээжийгээ санаж байгаагаа хэлдэш бөгөөд энэ нь баримттай байхад өнөөдөр хүү ээжтэйгээ уулзаж чадахгүй  л байна. Улмаар шүүгчийн захирамж гарч хүүг долоо хоногт гурван удаа уулз гэж байхад  эцэг нь хуулийг гууль болгож үл тоомсорлодог байна. Нөхөр нь “гаж донтой”  гэдэг үндэслэлээр  салах өргөдлөө хүүгийн ээж шүүхэд өгөхөд  шүүхээс  хүүг  аавд нь өгсөн байна. Нийгмийн сөрөг үзэгдлийн нэг болсон энэ сэдвийг манай сэтгүүлч хөндсөн байгаа.  

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.   

Энэ долоо хоногийн бүрхэг, сэжигтэй нотой  мэдээллийг дээр тоймлон хүргэсэн бол одоо гэрэл гэгээтэй, Монгол хүн гэдгээрээ бахармаар сайхан мэдээллийг нь хүргэе.

Та бид тусгаар Монгол улсын эзэд

Монголчууд түүхэндээ дэлхийн гүрнийг байгуулж чадсан, сэргэж мандаж явсан, бас сорилт бэрхшээлийг даван туулж ирсэн аугаа ард түмэн. Анхны Үндсэн хуулийг баталж, тусгаар тогтнолоо заралсан нь  Монгол түүхийн салшгүй нэгэн хэсэг юм.

Монгол улс 1911 оны 12-р сарын 29-нд Манж чин улсын хараат байдлаас гарч, 1924 оны 11-р сарын 26-нд Бvгд найрамдах улс болж Үндсэн хууль баталснаас хойш 90 жилийн ой  өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ өдөр Төрийн гурван өндөрлөг болон улс төрийн намууд Их жанжин Д.Сүхбаатарын  хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. 

Тусгаар тогтнолын 90 жилийн ойд зориулсан  мэндчилгээг  Та бид тусгаар Монгол улсын эзэднийтлэлээс дэлгэрэнгүй хэлбэрээр үзнэ үү.  

Билгүүдэй хүүгийн ээж Ц.Булган: Одоо хандиваа зогсооё

Монголчууд бид нэгдэж чадвал хичнээн  боломж байгааг  мэдрүүлэн сайхан мэдээ нь  Б.Билгүүдэй хүүгийн хандив бүрэн цуглаж,  хандивыг  зогсоосон явдал байлаа.  Монголд хандивыг  ингэж зогсоосон түүх анхных байх шүү.  Хүүгийн хандивыг  цуглуулах ажилд манай сайтын хамт олон, сэтгүүлчид,  мисс, загвар өмсөгч, зохиолчид, ээжүүд, аавууд, оюутнууд, фэйсбүүк хэрэглэгчид олон байгууллага хамт олон,Өвөрмонголчууд болон хятадууд гар бие сэтгэл зүтгэл гарган оролцсон байгаа.  

Оюутны хүч оломгүй далай гэдгийг мэдрүүлсэн  сайхан мэдээг  ЭНД ДАРЖ үзнэ үү.  

Шагайн харваа ЮНЕСКО-д биет бус соёлын өвийн төлөөлөлд бүртгэгджээ!

Энэ долоо хоногийн хамгийн сайхан мэдээ нь шагайн харваа ЮНЕСКО-д биет бус соёлын өвийн төлөөлөлд бүртгэгдсэн явдал юм. ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол улсын өвүүд цөөнгүй байдаг. Ямар өвүүд бүртгэлтэй байдагыг ЭНД ДАРЖ үзнэ үү  

Тоймыг бэлтгэсэн А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: