Хотол түмнээрээ сайхан наадаарай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 11 ・ 1

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн  баяр наадмын мэндийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Эрх чөлөөт, их түүхт, тусгаар Монгол түмний, өндөр өвөг дээдсээсээ уламжлан наадаж ирсэн их баяр цэнгэл эхэлж байна. Эгэлгүй сайхан өнтэй зун, ард түмний маань бүтэн жил хүлээсэн Үндэсний их баяр наадмын сүр жавхлан төгөлдөр ёслол эхэллээ.

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд хурсан олон нь хууч яриагаа дэлгэж, үүх түүхээ мэдэлцэж, идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй, шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж, хотол түмнээрээ сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам 
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам 

Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам 
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам

 

MGL MEDIA GROUP-н хамт олон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: