“Universe best songs” наадамд оролцон олны танил болсон дуучин олон. Тэдний нэг нь дуучин, кино найруулагч Б.Хулан. Тэрбээр Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг одоогоос 9 жилийн өмнө төгсөж,  Америк руу суралцахаар явсан гэдэг. Тухайн үедээ Хүний эрхийн хуульч мэргэжлээр суралцана гэж төлөвлөсөн байсан ч ерөнхий мэдлэгийн хичээл судлах хугацаандаа түүний бодол өөрчлөгдсөн аж. Ийнхүү кино найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөд, IFI продакшинд туслах найруулагч хийхээс гадна Соёл Урлагийн Их Сургуулийн Радио Телевиз, медиа урлагийн сургуульдаа мэргэжлээрээ уран чадварын багшилж буй.