Жийп автомашин эзэмшигч нарын хэдийнээ танил болсон Энх-Ундар авто тоноглол дэлхийн брэнд "Wald" international-ийг Монголд анх удаагаа албан ёсны эрхтэйгээр борлуулахаар болжээ.

Монголдоо анхдагч тус компани нь Lexus 570,  Land 200,  G Class зэрэг автомашинд нэмэлт тоног суурилуулалт, засвар үйлчилгээ, сэлбэг захиалгын үйлчилгээ үзүүлдэг гэдгийг жолооч нар сайн мэддэг.

Тэгвэл тун удахгүй Дэлхийн брэндээр та бүхэн төмөр хүлгээ чимж, дахин давтагдахгүй үнэ цэнийг мэдрэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Тодруулбал,  Япон улсын бренд  "Wald" international нь Toyota, Lexus, Nissan, Benz, Bmw, Audi, Porsche, Rolls Royse, Bentley, Jaguar, гэх мэт загварын машин болон жижиг суудлын машинд ч зориулсан нэмэлт оригналь тоноглолыг  дэлхийн жишиг үнээр борлуулна.

Дэлхийн брэнд "Wald" international  тоноглолыг   Дайчин Чадвар Авто Кузов засвар Монголдоо стандартын дагуу гүйцэтгэж чанарыг мэдрүүлэх юм.

Илүү ихийг  цаг алдалгүй авахыг хүсэж байвал Wald International Mongolia албан ёсны фэйсбүүк хуудастай нь ойр байгаарай.