ААЯА гэгч нь Ш.Раднаасэд биш бөгөөд ийн тэмдэглэсэн дэвтэр ч байгаагүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 04 ・ 2

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын хүмүүс бусдаас 1 тэрбум гаруй төгрөгийн авлига авсан асуудлаар шалгагдсан билээ. Гэвч уг хэрэг нь Эрүүгийн хуулин дахь хөөн хэлэлцэх хугацааны шинэ зохицуулалтаар үргэжлүүлэн шалгах боломжгүй болсон.

Тэгвэл хэд хоногийн түүний тэмдэглэлийн дэвтэрт “Ааяад төдөн төгрөг, Ааяад төдөн хувийг нь …өглөө” гээд бичжээ. ААЯА гэгч ньУИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэмээн  сошиалд шуугиан дэгдээсэн. Тэгвэл ААЯА гэгч нь Ш.Раднаасэд биш бөгөөд ийн тэмдэглэсэн дэвтэр ч байгаагүй аж.

Энэ талаар АТГ-аас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлэгдсэн Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн дээрх утга бүхий тэмдэглэл, мэдээлэл илэрч шалгагдаагүй гэжээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: