Хосуудын насны зөрүү хэд байвал хамгийн тохиромжтойг судалгаагаар тогтоожээ

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 04 ・ 4

Хоорондоо олон насны зөрүүтэй хосыг буруутгах хүн ч олон байдаг, өмөөрөх хүн ч олон байдаг. Ихэнх нийгэмд эрэгтэй нь эмэгтэйгээсээ хэдэн насаар ахимаг байхыг хамгийн тохиромжтой гэж үздэг. Гэхдээ "төгс" насны зөрүү нь таны бодсоноос огт өөр болохыг судалгаагаар тогтоосон байна шүү.

 

Алдарт жүжигчин Жорж Клүни болон түүний гэргий нар 17 насны зөрүүтэй, Pайн Рейнолдс гэргийгээсээ 11 насаар ах бол алдарт дуучин Beyonce нөхрөөсөө 12 насаар дүү.

Дээрх жишээнүүдээс харвал хайртай хүнтэйгээ аль болох их насны зөрүүтэй байвал аз жаргалтай амьдрал ирэх юм шиг санагдана. Тэгвэл хосуудын насны зөрүү хэд байх ёстой эсэх талаар судлаачид хэд хэдэн судалгаа хийсэн байна. 

 

 

2014 онд Атлантагийн Эмори их сургууль 3000 гаруй шинэхэн гэрлэсэн хосуудыг судалгаанд хамруулжээ. Ингээд үр дүнг гаргахад, 1 насны зөрүүтэй хосуудын салах магадлал нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн ердөө 3%-г эзэлж байжээ. Харин 5 хүртэлх насны зөрүүтэй хосуудынх 18%-д хүрсэн бол 10 насны зөрүү нь 39%, 20 насны зөрүү нь 95% байжээ. Өөрөөр хэлбэл насны зөрүү их болох тусам салалт ихсэж байсан аж.

Үүнээс харахад 1 насны зөрүү нь хайр дурлалд хамгийн тохиромжтой бололтой. Гэхдээ хувь хүний онцлог, зан араншингаас шалтгаалан тэдний дунд салалт байх нь мэдээжийн асуудал.

Түүнчлэн "OkCupid" танилцах сайтын явуулсан нэгэн судалгаагаар эмэгтэйчүүд ихэвчлэн өөртэй нь ойролцоо насны эрчүүдийг хайдаг бол, эрчүүд өөрийн насыг үл харгалзан 20 гаруй насны бүсгүйчүүдийг түлхүү хайх хандлагатайг тогтоож байжээ.

Цөөн насны зөрүүтэй байх тусам асуудал үүсэх нь бага, байж болох ч нас нь харилцаанд нөлөөлөх хамгийн чухал зүйл биш, харин хандлага зөв байх, сонирхол нэгтэй байх, итгэлцэл дээр тулгуурлах, нэгнийхээ зорилгыг хүндэтгэх зэрэг нь хамгийн чухал зүйлс юм.

Олон насны зөрүүтэй хосуудын хувьд та бүхний харилцаа тэр чигтээ бүтэхгүй гэсэн үг биш. Харин ч илүү их хичээх хэрэгтэй гэсэн үг юм. Харилцаа бүхэн хүчин зүтгэл шаарддаг шүү дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: