Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 06 ・ 2

 

Засгийн газрын шийдвэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр буюу энэ сарын 3-ны ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. 

 Харин есдүгээр сарын 3-ны мягмар ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны бямба гарагт шилжүүлсэн. Тэгвэл маргааш буюу бямба гарагт сургууль цэцэрлэг ажлын цагаар ажиллана.

Автомашиныг улсын дугаарын сүүлийн тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах журмаар маргааш 2,7 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй. Гэвч маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: